Page 33 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 33

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”


                  Гэвч сүүлийн жилүүдэд манай оронд морин уралдаан зохион байгуулдаг уламжлал

                  алдагдаж, хүн, мал амьтны томуу өвчин гарах хамгийн их эрсдэлтэй өвөл, хаврын

                  хүйтэн,  сэрүүний  улиралд  янз  бүрийн  нэртэй,  бооцоотой  уралдаан  зохион
                  байгуулах болсноор олон газраас ирсэн морьд нэг дор цугларснаас адууны томуу

                  мэт амьсгалын замын өвчнүүд дэгдэж болох нөхцлийг бүрдүүлсээр байна. Үүний

                  нотолгоо нь адууны томуу өвчин халуун зунаар буюу улсын баяр наадмын үед ч
                  гарч  олон  арав  хоног  мориныхоо  уяа  сойлгыг  тохируулж  байсан  уяачдын

                  хөдөлмөрийг  ч  талаар  болгох  тохиолдол  хэд  хэдэн  удаа  гарав.            Энэ  байдлыг
                  харгалзан  бид  адуун  тоо  толгой  ихтэй  Төв,  Хэнтий,  Дундговь  аймгийн  адуунд

                  томуугийн идэвхтэй тандан шинжилгээг 2011 оны турш анх удаа явуулсны үр дүнд
                  тухайн  бүс  нутагт  адууны  томуу  өвчин  үүсгэгч  H3N8  дэд  хэв  шинжийн  вирус

                  эргэлтэнд байдаг болохыг тогтоов [41]. Энэ нь тухайн бүс нутгийн адуу томуугаар

                  өвчилж  болох  эрсдэлтэй  байгааг  харуулж  байна.  Бидний  ялгаж  авсан  вирус  нь
                  1963 онд анх АНУ-д дэгдсэн адууны томуу өвчний үед ялгасан H3N8 олон улсын

                  жишиг омогтой удам зүйн хувьд ижил байгаа төдийгүй 2005-2008 онд зүүн өмнөд
                  Азийн орнуудад гарсан томуугийн үүсгэгчтэй мөн адил байв [34, 36, 41].


































                                                                                                             29
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38