Page 46 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 46
Судалгааны ажлын шүүн хэлэлцэхүй:
Даяаршлын өнөө үед дэлхийн улс гүрнүүдийн хооронд худалдаа, аялал
жуулчлал, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин
тэлж мал, амьтны халдварт өвчин нэг гүрнээс нөгөө гүрэнд хил дамжин
халдварлан тархах аюул нэмэгдсээр байна. Жишээ нь: Шувууны томуу, Ньюкасл,
бронхит гм.
Манай орны хувьд 19 багийн 60 овгийн 202 төрөлд хамрах 460 гаруй
зүйлийн шувуудтай. Эдгээр нь оршин амьдрах хэлбэрийн хувьд 80 орчим зүйл нь
суурин, 380 гаруй зүйл нь нүүдлийн, 247 зүйл нь манай оронд ирж өндөглөж
зусдаг, 52 зүйл нь дайран өнгөрдөг, 10 зүйл нь Сибирээс ирж өвөлждөг гэсэн тоо
баримт байдаг. Шувуудын нүүдэллэн ирэх буцах үндсэн 3 зам нь 3-уулаа манай
орны нутагдэвсгэрийг дамжин өнгөрдөг бөгөөдшувууд нь замдаа буудаллаж, түр
амарч, хүч чадлаа сэлбэх зуур хэд хоног манай улсад саатдаг тул шувууны томуу,
ньюкасл, бронхит өвчний халдвар тараах өндөр магадлалтай учраас эрсдэл
өндөртэй бүсд хамаардаг. Жишээ нь: Усны шувуудын нүүдэл гурван сарын
сүүлээр эхэлдэг учраас шувууны томуу болон бусад халдварт өвчнүүд нүүдлийн
(зуун хурга, мөнгөн цахлай, үүлэн цахлай, бор галуу, зэрлэг нугас, хөх дэглий,
алагтуу)38 зүйлийн шувуугаар дамжин орж ирэх магадлал өндөр гэж судлаачид
үздэг юм.
Гэвч манай улсын тэжээвэр шувуу болон нүүдлийн шувуудын хооронд
халдвар дамжих магадлал, эрсдэл харьцангуй бага байдаг талаар судлаач
Т.Буяннэмэх, Ж.Бэх-Очир нарын хийсэн судалгааны ажлаас харагдаж байна.
Монгол улсад нүүдлийн шувуудад өндөр хоруу чанартай томуу өвчний хэд
хэдэн тохиолдол бүртгэгдэн оношлогдсоноос хойш жил бүр хавар, намар тандан
судалгааны ажил өргөн хийгддэг болсон. Мөн 2010 онд Улаанбаатар хотын Хан-
Уул дүүрэгт байрладаг шувууны аж ахуйд Ньюкаслын өвчин гарч олон шувуудыг
устгаж байсан боловч одоогоор халдварт бронхит өвчний талаар төдийлөн
судалгаа хийгдээгүй, мэдээлэл хомс байгаа тул үүнийг харьцуулан жиших боломж
багатай байв.
Манай улсад одоогийн байдлаар байран маллагаатай шувууны аж ахуйд
шувууны томуу өвчин гараагүй ч нүүдлийн шувуудад хэд хэдэн удаа өндөр хоруу
42