Page 47 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 47

чанартай  шувууны  томуу  өвчин  H5N1  илэрсэн  билээ.  Манай  орны  тэжээвэр

               шувуудын  том  жижиг  аж  ахуйг  хамруулан  хийсэн  (2009-2011  онд)  тандан
               судалгааны  дүнд  шувууны  томуугийн  сул,  өндөр  хоруу  чанартай  вирусын  аль

               альнийх  нь  эргэлт  байхгүйг    тогтоосон  нь  шувууны  томуутай  хамт  Ньюкасл
               бронхитын халдвар мөн илрээгүйг баталж байна.

                       Энэхүү  судалгааны  ажлыг  УБ  хотын  хүн  амын  хүнсний  хэрэгцээний

               тодорхой хувийг үйлдвэрлэн гаргадаг  "Түмэн Шувуут" ХХК  -ийг түшиглэн хийсэн.
               "Түмэн  Шувуут"  ХХК  өндөг,  мах  боловсруулах,  тэжээлийн,  сав  баглаа  боодлын

               үйлдвэртэй  үйл  ажиллагаагаа  явуулж  байгаа  бөгөөд  өндөгний  үйлдвэрлэлээрээ
               дотоодын  зах  зээлийн  40%-ийг  бүрдүүлдэг  ба  харин  нийт  зах  зээлийн  20%-ийг

               бүрдүүлж байна.

                       Ийлдсийг  Александр  ба  бусад  (1983)-ынхтай  адил  ЦНСУ  ба  ФХЭБУ-аар
                шинжилж Ньюкасл ба бронхитын эсрэг үүссэн эсрэгбиемийг илрүүлэхийг зорисон.

                ФХЭБУ-ыг  Ньюкасл  ба  бронхитын  вакцины  дараах  эсрэгбиемийн  түвшинг
                тодорхойлж, сүргийн дарлаажилтыг хянахад ашигласан билээ.

                       Ньюкасл, бронхитын хам вакциныг өндөг дэгдээхэйний хамт гаднаас оруулж
                ирэн хэрэглэж байгаа нь дотоодод энэ өвчин гарсан тохиолдолд бүрэн оношлох

                боломж  байхгүй  байгааг  харуулж  байна.ЦНСУ  ба  ФХЭБУ-аар  шинжлэгдсэн

                ийлдсийн үр дүнгээс харахад бидний судалгаанд хамрагдсан аж ахуйн Хятадаас
                импортоор  оруулж  ирсэн  үржлийн  өндөгийг  дарж  гаргасан  шинэ  сүрэг  болох

                дэгдээхэй  нь  эхээсээ  дархлаатай  төрдөг  болох  нь  тогтоогдов.1  хоногтой
                дэгдээхэйн  идэвхигүйгээр  авсан  эхийн  дархлаа  нь  өндөглөгчийн  ийлдсэн  дэх

                эсрэгбиемтэй адил байна. Мөн залуу дэгдээхэйн эхийн дархлааны төвшин 4 буюу
                ойролцоогоор  1  хоног  идэвхитэй  байна.  Allan  ба  бусдынхтай  (1978)  энэхүү

                судалгааны 1 хоногтой дэгдээхэйнээс авсан цусны ийлдсэнд хийсэн Ньюкасл ба

                бронхит өвчнийг ЦНСУ ба ФХЭБУ-ын үр дүн адилхан байна. Ньюкасл, бронхитын
                вирусийн  эсрэг  төрөлхийн  дархлааны  хамгаалах  идэвх,  ийлдсэнд  агуулагдах

                эсрэгбиемийн хэмжээ нь хоорондоо хамааралтай байна гэсэн Beard ба Easterday

                (1967)  нарын  бүтээлтэй  0  хоногтой  дэгдээхэйн  цусанд  агуулагдаж  байгаа
                эсрэгбиемийн  хэмжээ  адил  байна  гэж  үзлээ.  Вакциндсан  шувуунд  Ньюкасл  ба

                бронхитын  эсрэгтөрөгч  ашиглаж  цусанд  үүссэн  эсрэгбиемийн  хөдлөлзүйг


                                                             43
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52