Page 48 - Шувууны ньюкасл, бронхит өвчний хам вакцины дархлааны хөдлөлзүйг судалсан нь
P. 48
тогтоожээ. Тимс ба Александр (1977), Ghumman ба Bankowski (1976) нарын
судалснаар шувууг Ньюкасл ба бронхитын халдвараас сэргийлэх тарилга хийсний
дараа 6 дах хоногоос эсрэгбием үүсч эхэлнэ. Вакцинын эхний үед IgM, дараа нь
IgG оролцдог байна. Харин 21 хоногтойд таригдаж байгаа Ньюкасл, бронхит
өвчний хам вакцины давтан тарилтаас хойш дархлаа бүрэн тогтох хугацаа
хангалттай биш байсан учраас 1 сартайд авсан цусны ийлдэсний ЦНСУ-ын
дүнгээс харахад Ньюкаслаар 76 нь эерэг, 24 нь сөрөг үр дүн үзүүлсэн. Бронхитоор
92 нь эерэг 8 нь сөрөг үр дүн үзүүлсэн байлаа. 2 сартайд авсан цусны ийлдсэнд
Ньюкаслаар 92 дээж эерэг, 8 дээж сөрөг, брорнхитоор 83 дээж эерэг, 17 дээж
сөрөг үр дүн үзүүлсэн нь вакциндсаны дараа цусан дах эсрэгбиемийн хэмжээ
нэмэгдэж байгааг харуулж байна. Харин ФХЭБУ-аар давтан тарилгын дараах 3
сард авсан цусны ийлдсэн дэх эсрэгбиемийн хэмжээ Ньюкасл 98 эерэг, 2 сөрөг,
бронхитоор 93 эерэг, 7 сөрөг байгааг илрүүлсэн нь дэгдээхэйг вакциндахад
Ньюкаслын ба бронхитын эсрэг хамгаалах дархлаа үүснэ гэсэн Кхарын (1976)
тэмдэглэлтэй таарч байлаа.
Дээрх судлаачын бүтээлээс, үр дүнг харахад Ньюкасл, бронхитын хам вакциныг
хэрэглэснээр уг вакцинд хамрагдсан шувуун сүрэг нь 1 хоногтойгоос 24 сар
хүртэл дархлаатай байж уг 2 халдварт өвчнөөс бүрэн сэргийлэгдэж байгааг
илрүүлжээ.
44