Page 34 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 34

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                           БҮЛЭГ IV.  СУДАЛГААНЫ ҮР ДҮН

                           4.1. Буурны орооны үед илрэх зан араншин, онцлог
                           Өвөл, хаврын саруудад буурны ороо  үргэлжилдэг. Буурны орооны үеийн

                     зан  араншинг  танин  мэдэх,  түүний  онцлогийг  тодорхойлох  нь  сургалт-танин
                     мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна эрүүл болон эмгэгийн ялгааг тодорхойлох

                     практик  хэрэглээний  чухал  ач  холбогдолтой.  Иймээс  бид  буурны  ороо  хэрхэн
                     орох,  гарах  шинж  тэмдэг  болон  түүнтэй  холбоотой  малчдын  уламжлалт  зан

                     үйлийг ажиглалтын аргаар судлан тэмдэглэсэн болно.

                           Монголчууд орсон буурны сүр хүчийг бэлэгшээн үзэж, ижил сүрэг нь өсөн
                     нэмэгдэж, ашиг шим  арвин байхыг бэлэгдэн тэмээчин айл өрх бүр сар шинийн

                     нэгний  өглөө  буурандаа  цэнхэр  хадаг  зүүн  сүүгээр  мялаадаг  уламжлалт  ёс
                     заншилтай.  Түүгээр  ч  зогсохгүй  хаврын  тэргүүн  сарын  шинийн  нэгний  өглөө

                     буурныхаа тухайн үеийн шинж, төлөв байдлаар тэр жилийн өнгийг тодорхойлж
                     ирсэн уламжлалт арга эрт цагаас эдүүгээ өвлөгдөн ирсэн буй. Тухайлбал буур

                     өглөө  эртлэн  босч  жавхаалаг  байвал  тэр  жил  бүхэлдээ  сайхан,  харин  нар

                     мандтал хэвтэж байвал цаг хүнд муухан жил болох нь гэж тодорхойлдог байна
                     (8,9 дүгээр гэрэл зураг).

                           Тэмээчид  буурыг  ихэвчлэн  11  сарын  сүүлч  үеэс  эхлэн  ингэнд  нийлүүлнэ.

                     Буур эхний үед ингээ даган явж, ус, хоол тэжээлээ багасган гэдсээ татах бөгөөд
                     аажмаар  орооны  шинжүүд  тод  илрэх  нь  ажиглагддаг.  Ингэний  шээс,  үржлийн

                     гадаад эрхтнийг үнэрлэн хошуугаа цорвойлгон эвшээж ёрвойх /flehmen/, хааяа
                     шилээ шөргөөх, сулхан хүрхрэх,  шүдээ хавирах, сүүлээ шарвах, шавах, ингээ

                     тусгаарлах, өдөрт ингээ хариулах, шөнө сүргээ манах зэрэг шинжүүд илэрснээр
                     буурны ороо эрчимжиж эхэлдэг. Энэ үеийг зэнгэрлэлт гэж нэрлэнэ.

                           Зэнгэрлэлтийн үед  шилээ шөргөөх, хүчтэй хүрхрэх, шүдээ хавирах, шавах,

                     ормол  ингэний  шээс,  үржлийн  гадаад  эрхтнийг  үнэрлэн  эвшээн  ёрвойх,
                     сүүлнийнхээ үзүүр дээр дусал дуслаар шээж хойд бөхний ар руу шавах, шээрэх,

                     хөрвөөх, цагаан хөөс сахруулах шинжээр бэлгийн идэвхжил бүрэн сэргэж ороо
                     нь  ордог.  Энэ  нь  ороо  орсон  буурны  зан  араншингийн  ерөнхий  шинж  юм  (10

                     дугаар гэрэл зураг).
                           Манай  орны  нөхцөлд  цаг  агаарын  хүйтний  оргил  үе  (идэр  есийн  хүйтэн)

                     буюу 12 дугаар сарын дунд үеэс буурны орооны ид үе эхэлж зан араншин нь

                     эрс  өөрчлөгдөж,  ердийн  тайван  байдлаас  нэлээд  түрэмгий  догшин  байдалд



                                                                 34
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39