Page 31 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 31
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
(өндөгний шар уураг) теллуратын баяжуулалтыг нэмж хэрэглэдэг. Түүнийг бас
стафилококкуудыг өндөгний шар уургийг цайруулах чадвараар нь ялган танихад
ашигладаг. Натрит пируватыг S.aureus –ийн сонгомол чанарыг нь алдагдуулахгүйгээр
өсөлтийг нь идэвхижүүлэхийн тулд оруулдаг. Теллуриттэй нэмэлт нь S.aureus-аас
бусад өндөгний шар уургийг цайруулагч омгуудад хортой бөгөөд колонуудыг хар
өнгөтэй болгодог. Глицерин болон литихлорид нь S.aureus-аас бусад бичил
биетнүүдийг саатуулах үйлчилгээтэй.
3. Бриллиант ногоон, лактоз, цөстэй агар: Бриллиант ногоон цөстэй агар нь
гэдэсний бүлгийн нянг тоолох, ялгах, тусгаарлах орчин юм. Энэ орчин нүүрстөрөгчийн
эх үүсвэр азот, амин дэм, эрдэс зэргийг агуулдаг. Лактоз нь карбонгидратыг
исэлдүүлэгч, цөс ба бриллиант ногоон нь грам эерэг нянгууд болон гэдэсний бүлгийн
нянгаас бусад ихэнхи грам сөрөг нянгудын өсөлтийг саатуулдаг.
4. Эндо агар: эндо агар нь гэдэсний бүлгийн нянг бусад төрлийн нянгаас ялгах
сонгомол орчин. Эндо агарын сонгомол чанар нь сульфит сод, хүчиллэг хослол бөгөөд
энэ нь грам сөрөг нянг саатуулах чадлаараа бусад орчингуудаас илүү байдаг.
5. Ксилоз лизин диоксилат агар (XLD): энэ агар нь ксилоз лизин дезоксилаттай
бүрэн агар бөгөөд гэдэсний эмгэг төрүүлэгчид, ялангуяа Shigella –ийн зүйлүүдийг
ялгаварлан тодорхойлоход зориулагдсан дунд зэргийн сонголттой орчин юм.
Ургасан колониос түрхэц бэлтгэн граммын аргаар будаж микроскопоор дурандан
нянгийн төрлийг тогтоов.
3.2.10. Үр дүнгийн боловсруулалт
Шинжилгээний үр дүнд гарсан бүх тоон үзүүлэлтийг MICROSOFT EXCEL-
2007, SPSS 17.0 (Statistical Package for Social Science) статистик программ
ашиглан боловсруулалт хийж, дундаж утга (M), стандарт хазайлт (G), хувьслын
коэффициент (Cv%), алдаа (m)-г тус тус тодорхойлов. Бодитой илтгүүрийн
түвшин (t)-г мал эмнэлэгийн ухааны доктор (Ph.D) Ж.Пүрэвжавын
боловсруулсан биометрийн аргаар Стъюдентийн болон Стъюдент-Фишерийн
хүснэгт ашиглан тооцоолов. Түүнчлэн текст бичиглэлийг MICROSOFT WORD-
2007 программ ашиглан хийж гүйцэтгэлээ.
31