Page 35 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 35

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     шилжиж, эр, сувай тэмээ, боос ингэнээс ингээ ялган бүрэн тусгаарлаж, амаараа

                     цагаан хөөс сахруулан шүдээ хавирах, шилээ шөргөөх (дагзныхаа хэсгээр урд
                     бөхний өмнө хэсэгт үрэх), байн байн шээрэх, хүзүүний сунган зогсож сүүлнийхээ

                     үзүүр  дээр  дусал  дуслаар  шээж  хойт  бөхний  ар  хэсэгт  шавах,  хүрхрэх,  ингэн
                     дээр  суух,  харгана,  бут,  сондуул  шөргөөж  хөрвөөх,  дээд  доод  эрүүг  хүчтэй

                     хавсарч  өвөрмөц  дуу  авиа  гаргах  зэрэг  онцлог  шинж  үзүүлдэг.  Энэ  нь  буурны
                     бэлгийн идэвхижил бүрэн сэргэж ороо нь орсныг илтгэх нийлүүлгийн үеийн зан

                     араншин  юм.  Түүнчлэн  өвс,  тэжээлээ  сойн  гэдсээ  татаж,  хурдан  шаламгай

                     хөдөлгөөнлөг,  сонор  соргог  болж  орсон  буур  үнэхээр  сүрлэг  болдог.  Мөн  өөр
                     бууртай  наалдан  түшилцэх,  хэнхэлдэгээрээ  дарж  унагаж  өвдөглөх,  толгойн

                     болон бөгсөн хэсэг рүү хазах байдлаар ноцолдох, унагавал дарж хэвтэх зэрэг
                     байдал ажиглагдана. Энэ үеийг буурны ороо орох  үе гэж нэрлэнэ (11, 12 дугаар

                     гэрэл зураг).
                            Дээр дурдсан нийтлэг шинжүүдээс гадна буурны бэлгийн идэвхжил бүрэн

                     сэргэж  ороо  илэрсний  бас  нэгэн  гадаад  тод  шинж  тэмдэг  бол  дагзны

                     булчирхайнаас  өвөрмөц  үнэр  бүхий  хар  хүрэн  өнгийн  шүүрэл  ялгаруулах
                     үзэгдэл юм. Ийнхүү дагзнаас шүүрэл ялгарах нь тухайн буурын ороо төгс орсныг

                     илтгэн  харуулах  онцлог  шинж  тэмдэг  юм.  Энэ  шүүрэл  нь  тэр  хавийн  ноостой

                     барьцалдан  наалдаж  бусад  хэсгээс  тод  ялгарах  бөгөөд  орсон  буур  толгойн
                     дагзныхаа  хэсгээр  урд  бөхөө  үрж,  шөргөөсөн  тэр  хавийн  ноос  мөн  бараантан

                     тод харагддаг (13 дугаар гэрэл зураг).
                           Буурны  дагзны  булчирхайнаас  зөвхөн  орооны  үед  ялгаран  гарах  уг

                     шүүрлийг гаансны бохьтой төстэй үнэртэй байдгаас малчид “буурны бохь” гэж
                     нэрлэдэг юм. Бууранд ойртох, түүний салхины доогуур гарахад маш хурц үнэр

                     мэдрэгддэг.  Энэ  онцлог  байдлын  тухай  олон  жил  тэмээ  малласан  өвгөд

                     “бууртай  тэмээнд  боохой  ордоггүй”,  мөн  бохиор  могой  гэртээ  орохоос
                     сэргийлдэг  байсан  тухай  олон  хууч  яриа,  домгийг  ярьж  өгч  байлаа  (14  дүгээр

                     гэрэл зураг).
                           Буур ус тэжээлдээ орж, орооны үеийн дээрх шинж тэмдэгүүд аажмаар үгүй

                     болж, ингэн дээр суух нь эрс цөөрснөөр ороо нь гарч байв. Үүнийг буурны ороо
                     гарах, буур цуцрах зэргээр нэрлэнэ.

                     Ороо  бүрэн  гарах  үед  буур  ижлээ  орхин  ганцаараа  салж  явах  бөгөөд  энэ  үед

                     буур нэлээд эцэж турсан байдгаас зарим буур үхэх тохиодол ч гарна. Тиймээс



                                                                 35
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40