Page 30 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 30
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
хайлуулаад 45 С хүртэл хөргөсөн) петрийн аягатай энгийн тэжээлт орчин (МПА)
0
0
–д тарилт хийж термостатад 37 С-ийн температурт 24 цаг нянг өсгөвөрлөв. Аяга
бүрийн колоний тоог шингэлэлтийн зэргээр үржүүлээд, бүх аяганы колоний
нийлбэрийг аяганы тоонд хувааж, нэг дээжний нянгийн ерөнхий тоог тогтоов.
Нянгийн төрөл. Нянгийн гаралтай халдвар хордлогын оношлогооны
практикт эмгэг төрүүлэгч нянгуудыг ихэвчлэн грамын аргаар будагдсан байдал,
агаартан, агааргүйтэн, глюкоз, лактоз исэлдүүлдэг эсэх, оксидазе, каталаз
эерэг, сөрөг байдлаар урьдчилсан онош тогтоож, цаашид нарийвчлан ялган
дүйдэг.
Петрийн аяганд ургасан колоний төрөл бүрээс түрхэц бэлтгэн граммын
аргаар будаж Model VS 100 маркын микроскопоор дурандав.
Ариун боксны өрөөнд урьдчилан бэлтгэсэн бодисын шилэн дээр 1мл нэрмэл ус
дусааж дээрээс нь спиртэн дэн дээр ариутгасан нянгийн дэгээг хөргөсний дараа
тэжээлт орчинд ургасан колониос авч холиод тасалгааны температурт хатаав.
Дараа нь граммын аргаар доорхи дарааллаар будалт хийв (7 дугаар гэрэл
зураг). Үүнд:
Генцианвиолетын уусмалаар 60 сек
Люголийн уусмалаар 60 сек
95 %-ийн этилийн спиртээр 20 сек өнгөгүйжүүлж
Нэрмэл усаар зайлав
Фуксиний уусмалаар 60 сек
Будгийг хатсаны дараа иммерсийн масло дусааж дурандав.
МПА-д ургуулсан өсгөвөрөөс колони сонголтын замаар доорхи сонгомол
орчингуудад таталт хийж, тэдгээрийг термостатад 37 С-ийн температурт 24 цаг
0
нянг өсгөвөрлөв. Үүнд:
1. Цустай агар: Эмгэг төрүүлэгч, хоруу чанартай нян ялангуяа коккийн төрлийн
нянг ялгах, тэдгээрийн фенотипийг тогтоох, цус задлах идэвхитэй бусад нянг хооронд
нь ялган дүйхэд цустай агарыг хэрэглэх нь стандарт тест систем юм. Цустай агар нь
энгийн орчин дээр эрүүл хонь, адууны цусыг ариун орчинд авч, фибрингүйжүүлэн 5-
10%-аар нэмж, нянг ялгах, тодорхойлох, харьцуулан дүйхэд ашигладаг хатуу тэжээлт
орчин юм.
2. Бейрд Паркерийн агар (БПА): БПА-ын суурийг Өндөг-Теллурит-Глицерин –
Пируваттай Агарыг сонгон ялгах болон коагулаза –эерэг стафилококкуудыг хүнсний
зүйл, арьс, хөрс, агаар бусад материалуудад тоолоход зориулан бэлтгэх үед ЕҮ
30