Page 26 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 26

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                           Урьдчилан ариутган бэлтгэсэн бюксэнд 0.2 гр бохины дээж жигнэн авч 5 мл

                     азотын  хүчил,  1  мл  хүхрийн  хүчил,  1  мл  давсны  хүчил  тус  тус  нэмж  уусгаад
                     плиткэд  цайвар  өнгө  үүстэл  ууршуулан  эксикаторт  хөргөсний  дараа  100  мл

                     хэмжээст колбонд шилжүүлэн хийж, хэмжээс хүртэл нэрмэл ус нэмэв.
                     Элементүүдийн  хэмжээг  атом  шингээлтийн  спектрофотометр  /AAS/  багаж

                     ашиглан тодорхойлов (3 дугаар гэрэл зураг).

                           3.2.6. Даавар тодорхойлох шинжилгээнд дээж бэлтгэсэн нь.

                           Буурны  бохин  дох  тестостерон  тодорхойлоход  дээж  бэлтгэх  арга  нэлээд
                     чухал байв. Бид дээжийг гадаадын бусад судлаачдын хэвлэлийн эх сурвалжаас

                     цусны ийлдэс, төмсөгний эд, махан дахь тус дааврыг тодорхойлоход ашигласан

                     арга зүй, мөн тестостероны уусдаг органик уусгагчийг ашиглан нийт 8 удаагийн
                     оролдлогоор шинжилгээнд дээж бэлтгэн туршив.

                           Булчин  махнаас  тестостероны  шинжилгээнд  дээж  бэлтгэх  хувилбарын
                     дагуу шинжилгээг гүйцэтгэв.

                           EIA цомгийн дагалдах зааврын дагуу булчин маханд тестостероны төрлийн
                     даавар  тодорхойлох  шинжилгээний  аргад  тулгуурлан  дээжийг  доорх  аргаар

                     бэлтгэсэн болно.

                     Нэгэн  жигд  болгосон  бохины  дээжнээс        0.002  гр  жинлэн  авч,  1  мл  67  ммоль
                     фосфат буфер (Ph 4.8) нэмж 5 минут, мөн 5 мл тетрагидрофуран (THF) нэмж 60

                     минут холив. Дараа нь 3000 эргэлт/минутанд 10 минутын турш центрифугдэж,
                     дээд  үеийг  ялган  авсан.  Тетрагидрофурантай  хандаас  хойших  дарааллыг

                                         0
                     давтан хийж, + 40 С температурт ууршуулан хуурай үлдэгдлийг 80% метанолд
                     уусгаад  2  мл  20  ммоль  фосфат  буферээр  шингэлэв.  Хандыг  RIDA  С18  багана
                     (Solid  phase  extraction  columns)  –ын  аргаар  доорх  дарааллаар  цэвэршүүлэв.

                     Үүнд:
                        o  Баганаа 3 мл метанолоор(100%) угаасан.

                        o  Баганыг 2 мл 20 ммоль фосфат буферээр тэнцвэржүүлэв.

                        o  Баганад 3 мл дээжийг оруулав.
                        o  2 мл 40 % метанолоор угааж,

                        o  Баганыг вакуум орчинд 2 минут хатаан шингэн үлдэгдлийг арилгасан.
                        o  1 мл 80 % метанолоор маш удаанаар элют хийж авав.








                                                                 26
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31