Page 24 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 24

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     8  удаагийн  туршилт,  оролдлогоор  тус  тус  тодорхойлж  нийт  550  гаруй  нэгж

                     задлан шинжилгээ хийв.

                           3.2. Шинжилгээний арга, аргачлал

                           3.2.1. Чийгийн хэмжээг тодорхойлсон арга
                                                    0
                           Чийгийн  хэмжээг  105 С  –д  ууршуулан  жинг  тогтмолжуулан  тооцоход
                     үндэслэгдсэн.

                                                                  0
                     Тодорхойлсон  явц:  Хоосон  бюксыг  105 С  температурт  тогтмол  жинтэй  болтол
                     хатаагаад,  жингийн  зөрүү  0.0002  граммын  нарийвчлалтай  байна.  2  гр  дээж

                                                                                                           0
                     аналитик  жин  дээр  жигнэж  тогтмолжсон  бюксэндээ  хийж  термостанд  105 С-д
                     хатаана.  Дараалсан  жигнэлтийн  ялгавар  0.0002  граммаас  ихгүй  болсон
                     тохиолдолд  хатаалтыг  зогсооно.  Дээжтэй  бюксыг  эксикаторт  хийж  хөргөж

                     жигнэв.
                     X = (A-B) *100/A

                           X- чийгийн хэмжээ, %,    А- хатаахын өмнөх дээжний жин, гр
                            В- хатаасны дараах дээжний жин, гр

                           3.2.2. Уургийн хэмжээг тодорхойлсон арга

                           Буурны  бохиндох  уургийн  хэмжээг  Кьелдалийн  аргаар  тодорхойлов.  Энэ
                     арга  нь  органик  бодисыг  төвшрүүлэгтэй  хүхрийн  хүчлээр  өндөр  температурт

                     исэлдүүлэхэд  үндэслэгдэнэ.  Ингэхэд  уг  бодис  дахь  азот  нь  аммиак  болон
                     хувирч хүхрийн хүчилтэй нэгдэж аммонийн сульфат /давс/ үүсгэнэ.

                     Энэхүү  давсыг  шүлтээр  үйлчлэхэд  аммиак  ялгарах  ба  түүнийг  тодорхой
                     төвшрүүлэгтай  уусмалд  /H3BO3/  шингээж  аваад  илүүдэл  аммиакын  хэмжээг

                     давсны  хүчлийн  уусмалаар  титрлэж  ялгарсан  аммиак  болон  азотын  хэмжээг

                     тодорхойлно.
                     Тодорхойлох  явц:  0.5  гр  нунтаг  дээж  авч  50-100  мл-ийн  Кьелдалийн  колбонд

                     хананд нь хүргэлгүйгээр хийж дээрээс нь 9 мл төвшрүүлэгтэй хүхрийн хүчил ба
                     катализатор  болгон  1  мл  хлорын  хүчлийг  хийгээд  өнгөгүй  тунгалаг  болтол

                     шатаана.  Шатаалт  дууссаны  дараа  дээжээ  50  мл-ийн  хэмжээт  колбонд  хийж

                     нэрмэл усаар хэмжээс хүртэл нь шингэлнэ.
                            Нэрлэгийг  Кьелдалийн  багажинд  явуулна.  Аммиакийг  нэрэхийн  тулд

                     дээжнээс  10  мл-ийг  авч  нэрлэгийн  колбонд  хийнэ.  Дээрээс  нь  10  мл  40  %
                     идэмхий  натри,  2-3  дусал  фенолфталейн  хийнэ.  Хүлээн  авагч  колбонд  2%





                                                                 24
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29