Page 27 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 27
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
0
o +60 С температурт ууршуулж хуурай үлдэгдлийг 200 мкл этанолд уусгаж,
1.8 мл шингэрүүлэх буфер нэмээд ӨМШХ-ийн шинжилгээнд оруулав (4
дүгээр гэрэл зураг).
3.2.7. Метилтестостероны төвшрүүлэгийг EIA цомог ашиглан
тодорхойлсон нь
Буурны бохин дох метилтестостерон дааврын төвшинг фермент холбох
урвалын зарчмаар Белгийн CER группын Метилтестостерон (Methyltestosterone
EIA, K115001) цомгийг ашиглан чанарын болон тоон шинжилгээг тус тус
гүйцэтгэсэн болно.
Уг цомог нь метилтестостеронд 100%, метандролонд 47%, станозололд 18.4%,
β-тестостеронд 32.7%, 19-нортестостеронд 2.1%, β-тренболонд ≤ 0.1 % тус тус
мэдрэх чанартай.
Шинжилгээний аргын зарчим. ФХУ нь шинжлэгдэхүүнд буй эсрэг бие эсвэл
эсрэгтөрөгчийг цомгийн нүхний гадаргууд холбогдсон эсрэгтөрөгч эсвэл эсрэг
биетэй холбогч ферментийн тусламжтай холбон дархан бүрдэл үүсгэж, үүссэн
дархан бүрдлийн хэмжээг өгч буй өнгөний эрчмээр үнэлдэг арга юм.
CER группын тестостероны ФХУ-ын цомгийг бичил нүхний гадаргууд
тестостероны эсрэг биеийг бэхэлсэн байх ба шинжлэгдэхүүн дэх
тестостеронтой холбогддог. Нүхний гадаргуу дахь эсрэг биетэй холбогдоогүй
үлдсэн сорьцон дахь илүүдэл болон фермент холбогчийг угаах ба өнгө өгөгч
урвалж нэмнэ.
Өнгөний үзүүлэлт их байгаа бол фермент холбоот тестостероны нийлбэр
үр дүн болон шинжлэгдэхүүний тестостероны төвшрүүлэг шинжилгээний
динамик эгнээнд урвуу хамааралтай байдаг.
Урвал зогссоны дараа 450 нм долгионы уртад спектрофотометрийн фильтрийг
тохируулан гэрлийн шингээлтийг (OD) хэмжинэ. Шинжилгээний үр дүнг
хяналтын стандарт муруйтай харьцуулж тестостероны төвшрүүлэгийг
тооцоолов (5 дугаар гэрэл зураг).
Цомгийн иж бүрдэл
Тестостероны эсрэг-туулайн IgG бэхэлсэн 96 бичил нүхнүүд (хэрэглэхэд
бэлэн)
27