Page 23 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 23
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
3.1. Судалгаа шинжилгээ явуулсан газар, ажлын хэмжээ
Судалгааны ажлыг тэмээ голлон үржүүлдэг Өмнөговь аймгийн Ноён,
Сэврэй, Гурвантэс сумдын нутгийн тэмээ бүхий айл өрхийг хамруулан буурны
орооны үеийн зан араншингийн илрэлд 2009 оны 12 сарын дунд үеэс дараа
оны 3 сарын мөн үе хүртэлх хугацаанд Ноён сумын Сайран багийн 5 өрх
малчны 15 бууранд биечилэн ажиглалт явуулж зураг болон видео бичлэгээр
баримтжуулсан болно. Бохины дээжийг буурны орооны ид үе болох нэгдүгээр
сарын сүүлчээс хоёрдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд дээрх сумдын
нутгаас ямар нэг өвчний шинж тэмдэггүй, эрүүл чийрэг, нас бие гүйцсэн 8-15
насны нийт 25 буурнаас бохийг үстэй нь хамт хяргах, марльд шингээх зэргээр
цуглуулан авч битүүмжлэлтэй гялгар уутанд хийж, давхар шилэнд хийгээд
лабораторид хүргүүлэн шинжилгээ хийх хүртэл хугацаанд хөргөгчинд хадгалав
(2 дугаар гэрэл зураг).
Туршилт шинжилгээний ажлыг Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв
Лаборатори, Геологийн төв лаборатори, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Ариун
цэврийн лаборатори, Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Тэжээл
үнэлгээний лабораторийг түшиглэн гүйцэтгэв.
Түүнчлэн судалгааны ажилтай холбогдсон мэдээлэл, гадаад дотоодын
энэ чиглэлийн хэвлэлийн тойм, мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын өгсөн аман
мэдүүлгийг үндэслэн энэхүү бүтээлдээ ашиглаж, буурны бохины дээжинд 8
төрлийн үлэмж ба бичил язгуур махбод, органик найрлагын 6 төрлийн
үзүүлэлтийг 2-3 давталттайгаар, 2 төрлийн дааврыг 3 удаагийн давталттайгаар
23