Page 18 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 18

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     салбарлана.

                           б. Хүзүү чихний хойт мэдрэл – n. cervicoauricularis caudalis – арьсны мэдрэл
                     бөгөөд хүзүүний хоёрдугаар мэдрэлүүдийн доод салаануудтай хамт салбарлаж

                     аман  хүзүүний  далавчны  дагуу  чихний  дэлбээнд  ойртож,  нүүрний  мэдрэлийн
                     чихний  салаатай  нийлэн  чихний  дэлбээний  гадна  зах  түүний  ар  талыг  даган

                     чихний үзүүрт хүрч чихний дэргэдэх шүлсний булчирхайн орчимд арьсны салаа
                     өгнө (С.Г Ельцов, Б.З Иткин. 1964) [24].

                           Булчирхайн  бүтцийг  судалж  үзэхэд  өнгөлөг  хөрс  нь  эвэрлэг,  гялгар

                     мөхлөгт, суурин гэсэн давхраанаас тогтдог байна. Эвэрлэг давхраа нь зузаан,
                     гялгар нь нимгэн харагддаг. Арьс бол торлог, хөхөнцөр давхраатай. Булчирхайн

                     туушин нь гадна талаараа миоэпителийн эс, түүний дотор  булчирхайлаг хучуур
                     эд  бүхий  бүтэцтэй,  олон  тооны        салаалсан  шүүрэл  гаргагч  хэсэг,  шүүрэл

                     дамжуулагч цорготой ажээ. Шүүрэл гаргадаг хэсэг нь үсний анхдагч уутанцрын
                     ёзоороос торлог давхрааны гүнд байрлана.  Булчирхайн цоргоны гадагш гарсан

                     сүв тод харагдана [15].

                           Нэг бөхт буурны дагзны уг булчирхай нь 9 дүгээр сараас 3 дугаар сарын
                     хооронд идэвхитэй байх бөгөөд хамгийн оргил үе 11, 12 дугаар сарууд байдаг

                     [45,46].

                           Нийлүүлгийн  улирлын  наран  /ёгор  буурны  шилний  арьсны  хөлсний
                     булчирхайн  бичил  бүтэц,  гисто/биохимийн  найрлагыг  нийлүүлгийн  бус

                     үеийнхтэй  харьцуулсан  судалгаанаас  үзвэл:  уг  бүтцийн  шүүрэл  ялгаруулагч
                     цулцангийн  эсийн  бүрхүүл,  сийвэн,  бөөмийн  бүтэц,  бүрэлдэхүүн  тод  ялгаран

                     харагдахын  хамт  митохондри,  эндоплазмын  тор,  гольджийн  иж  бүрдлийн  тоо,
                     хэмжээ  хүчтэй  хөгжсөн,  рибосом,  гликогений  мөхлөг  олширсон  байдаг  /Rai,

                     1996/.

                           Уг булчирхайн шүүрлийн найрлагад ДНХ, РНХ, АТП, липидодегидрогенез,
                                                           5
                     глюкоз-6-фосфат дегидрогенез, ∆  3β/17β гидроксистеройд дегидрогенез /∆  3β
                                                                                                           5
                     HSDH,  17β  HSDH/,  уураг,  гликоген,  өөх  тос  тодорхойлогдсон  бөгөөд
                     тестостерон, прогестрон, эстрадиолын даавар цусныхаас хэд дахин их болохыг

                     дээрх  судлаачид  тэмдэглэжээ.  Энэхүү  хөлсний  булчирхайн  шүүрлийн
                     биохимийн найрлагыг судалсан дүнгээс үзэхэд үнэрт феромонийг нийлэгжүүлж

                     болохыг /Rai, бусад, 1997/ үгүйсгэх аргагүй юм [1] гэжээ.






                                                                 18
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23