Page 16 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 16
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
Мөн буур тавихад төмсгийг онцлон анхаарна. Буурны төмсөг нь тэгш, том,
нилээд тод товойж харагдаж, явахад нь хоёр хойд хөлийн аясаар ээлжлэн жигд
хөдөлж байвал зохино. Буур тавих тайлагны эцэг, эх нь арвин ноостой, сүү шим
ихтэй, төл нь эрүүл чийрэг бойждог байх нь онц чухал гэжээ [39,40].
Үржлийн ингэ чийрэг нягт бие бялдартай, лагс чамбай хэвшлийн бие
цогцос бүхий үржлийн чадвар сайтай байвал зохино [36].
Нийт сүргийн ашиг шимийн чанар сайжрахын хирээр хээлтэгч малыг сүрэгт
байлгаж ашиглах хугацаа мөн богиносдог. Тэмээ нь таван хошуу малаас орой
бие бялдар болон бэлгийн бойжилт гүйцэж, удаан үржилд ашиглагддаг
онцлогтой [15,26].
1 дүгээр хүснэгт. Нөхөн үржихүйн зарим үзүүлэлт
Хээлтүүлгэнд Бэлгийн Бие бялдар Үржилд ашиглах
анх оруулах нас бойжилт гүйцэх гүйцэх нас хугацаа /жилээр/
/сар/ үе /сар/
Буур 58-60 20-24 6 10
Ингэ 46-48 20-24 6 14
Нэг бууранд хураалгах ингэний тоо дунджаар 16-25 байх бөгөөд тайлган
болон хөгшин (14-өөс дээш настай) бууранд хураалгах ингэний тоог 15 хүртэл
цөөрүүлэх нь зүйтэй гэжээ [38].
2.4. Буурны дагзны булчирхайн бүтэц, түүний шүүрлийн химийн
найрлага
Тэмээний дагзны булчирхай
(poll gland) нь дагзны ясны орчимд
байрладаг (1 дүгээр зураг). Энэ
булчирхайг шилний булчирхай ч гэж
нэрлэдэг бөгөөд эр, эм аль ч хүйсний
тэмээнд байх боловч эм хүйсний
тэмээнд сул хөгжсөн байдаг. Харин
1 дүгээр зураг. Тэмээний толгойн араг ясанд
дагзны булчирхайн байрлал заасан нь бууранд атан тэмээнээс илүү
хөгжсөн байдаг нь ажиглагддаг.
Тус булчирхайн хэмжээ тэмээний нас даган өөрчлөгдөх бөгөөд атан
тэмээнд булчирхайн дээд өргөн 4.3±0.4см, доод өргөн 1.6±0.1 см, урт 6.6 ± 0.6
см, харин бууранд дунджаар дээрх дарааллаар 5.3 ±0.5 см, 2.4 ±0.2 см, 7.3±0.8
см байна.
16