Page 13 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 13
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
нутгийн хонь, үхэр зэрэг хивэгч малын арьс атираа ихтэй, омруу хэвлийн арьс
нь унжсан, далбагар том чихтэй байдаг бол тэмээний арьс гөлгөр байдаг нь
хөлөрч ус алдах талбайг багасгадаг.
Тэмээний арьс зузаан, ялангуяа арьсны өнгөн гадаргуугийн эпидермис
үхрийнхээс хоёр дахин зузаан, цээж, бөх, гуяны зузаан арьс биеийг халуун
хүйтнээс хамгаална. Үсний уутанцрын арьсанд жигд бус тархсан, хэсэг хэсэг
нэлээд шигүү, зарим хэсэгт сийрэгдүү байдаг. Хөлсний булчирхай цөөн, биеийн
бүх гадаргууд оршдоггүй, зөвхөн суга, цавинд байдаг онцлогтой [15].
Говь цөлийн өвс ургамал, ус нь эрдэс бодис ихтэйгээс гадна тэмээ давс
хужирыг ихээр хэрэглэдэг учир тэмээний бие махбодын дотоод орчны осмос
даралт их байж биед усыг тогтмол барьж байх нэг хүчин зүйл болдог [15].
Монгол тэмээний физиологийн болон цусны морфологи, биохимийн
үзүүлэлтийг С.Доржпүрэв (1969), Б.Лувсан (1975) нар нэлээд нарийн судалсан
байна. Тэмээний биеийн халуун, зүрхний цохилт, амьсгалын тоо зэрэг
физиологийн гол үзүүлэлтүүд насны байдлаас болж хувьсан өөрчлөгддөг байна.
0
Нялх ботгоны амь халуун 37.2-37.3 С судасны лугших тоо нэг минутад 68-
72.3, амьсгалын тоо 23.4-25 байдаг бол 6.5 сартайд амь халуун 37.4-37.5 С,
0
судасны лугших тоо 64.8- 66.3, амьсгалах тоо 16.5-16.6 болдог. 2.5-7.6 настай
0
болоход амь халуун 36.2-37.7 С, судасны лугших тоо 38-49.1, амьсгалах тоо 8-
14.5 болно (Б.Лувсан). Ингэний физиологийн үзүүлэлт нь эр тэмээнээс арай
дээгүүр байдаг [36].
Монгол тэмээний клиник ба цусны морфологи, биохимийн үзүүлэлт жилийн
улирлаас хамааран өөрчлөгдөх хандлагатай байдаг. Зун, намрын улиралд
тэмээний нас хүйсний онцлогоос хамаарахгүйгээр биеиийн амь халуун, зүрхний
цохилт, амьсгалын тоо, цусны улаан, цагаан цогцсын тоо, цусны ийлдсэн дэх
нийт уураг, кальци, органик бус фосфор, хүчлийн багтаамжийн хэмжээ бага
зэрэг ихэсдэг байна. Үүнд зун, намрын улиралд нас бие гүйцсэн тэмээний цусны
улаан цогцсын тоо дунджаар 15.8 саяд, цагаан цогцос 13.37 мянгад, цусны
ийлдсэн дэхь кальци 14.3 мг%, органик биш фосфор 7.2 мг%, нийт уураг 7.1
хувьд хүрдэг байхад өвөл, хаврын улиралд улаан цогцос 11.8 сая, гемоглобин
13.3 г%, цагаан цогцос 12.9 мянга, ийлдэсний кальци 11.4 мг%, органик биш
фосфор 6.6 мг%, нийт уураг 5.9 хувь болж зун намрын үзүүлэлтээс нэлээд
буурдаг байна. Энэ нь зун, намрын улиралд тэмээний бие махбодод бодисын
13