Page 10 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 10

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     аад  мянга  нь  манай  орны  нийт  нутаг  дэвсгэрийн  42%-ийг  эзлэх  говийн

                     аймгуудаар тархан нутагшиж байна.
                           Монгол туургатны үе үеийн амьдрал, түүний дотор говь-цөлийн бүсийн ард

                     түмний  аж  амьдрал  тэмээний  аж  ахуйтай  салшгүй  холбоотой  бөгөөд  түүний
                     ашиг шимээр хоол-хүнс, хувцас хунар, гэр орон, хөдөлмөрийн багаж, хэрэгсэл,

                     тээвэр, түлшний үндсэн хэрэгцээг хангаж ирсэн билээ [2].
                           Тэмээ  хосолмол  ашиг  шимтэй  мал  бөгөөд  нэг  тэмээнээс  амьдралын

                     туршид нь 300-480 кг ноос, 7000-8000 литр сүү, 10-11 ботго бойжуулж авахаас

                     гадна жин, тээвэрт хэрэглэн 180-200 кг ачаа ачих ба тэргэнд хөллөн 250-300 кг
                     ачаа  тээвэрлэх  мөн  уналгад  хэрэглэх  зэрэг  олон  талаар  ашигладаг,  үр  ашиг

                     сайнтай мал юм [2,15]. Монгол тэмээ нь бусад төрлийн малаас авдаг ноос, мах,
                     сүү, арьс шир, ажлын чадвар зэргийг говийн бүсэд дангаараа өгч чаддагаараа

                     онцлогтой.  Тэмээний  аж  ахуйгаас  бэлтгэдэг  бүтээгдэхүүн  нь  говьчуудын
                     амжиргааны үндсэн эх булаг болдог [15].

                           Ингэний  саалийн  хугацаа  урт,  сүүн  шим  ихтэй,  сүү  нь  уураг,  тос,  чихэр,

                     витамин, эрдэс бодис, биологийн идэвхит бодисоор баялаг сувиллын чанартай
                     учраас  сүү,  сүүн  бүтээгдэхүүнийг  хоол  боловсруулах  эрхтний  ажиллагаа,

                     бодисын  солилцоог  сайжруулах,  мэдрэлийн  ядаргааг  тайлах  зэргээр  олон

                     төрлийн өвчнийг анагаахад хэрэглэж байна.
                           Тэмээний  ноос  нь  хөнгөн  үйлдвэрийн  чухал  түүхий  эд  бөгөөд ноолуур  нь

                     бат бөх, уян хатан, хөнгөн дулаан учраас тэмээний ноосон эдлэл дэлхийн зах
                     зээлд өндөр үнэтэйгээс гадна тэмээний ноосоор хийсэн хувцасыг дэлхийн хойт

                     өмнөд туйл руу аялагчид, сансрын нисэгчид өргөн хэрэглэж байна [15,17].
                           Урьд үед тэмээний махыг “өндрийн мах” хэмээн үзэж төдий л хэрэглэдэггүй

                     байсан,  харин  сүүлийн  үед  нэлээд  хэрэглэх  болов.    Тэмээ  бэлчээрээр  түргэн

                     таргалж  алдсан  таргаа  хурдан  нөхөх  чадвартай,  амьдын  жин  ихтэй  учир  мах,
                     өөхний гарц арвинтай.

                           Тэмээний шир бусад малынхаас зузаан, сунах агших, уян хатан чанараар
                     сайн, бөх тул сур, ширэн сав зэрэг олон төрлийн эдлэл хийдэг. Ботгоны арьсаар

                     үслэг эд хийдэг. Тэмээний ясаар гоёл, урлалын зүйл хийх ба тэр нь зааны ясан
                     эдлэлтэй  бараг  адил  үнэлэгддэг.  Говь  нутагт  тэмээний  хорголыг  түлшинд

                     хэрэглэнэ [15,26].






                                                                 10
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15