Page 9 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 9

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                           БҮЛЭГ II. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

                           2.1. Монгол тэмээний биологи, аж ахуйн ач холбогдол
                           Одоогийн тэмээний овог (Camelidae)  нь салаа туурайтны баг (Artiodactyla),

                     хивэгч  (Ruminantia),  сайран  хөлтний  (Tylopoda),  дэд  баг  Camelidae  овогт  орох
                     хоёр  төрөл  байх  бөгөөд  энэ  нь  бөхгүй  тэмээ  буюу  лама  (Lamoid)  гөрөөсний

                     төрөл,  нөгөө  нь  бөхт  тэмээ  буюу  Camelus-ын  төрөл  юм.  Эдгээр  нь  30  сая
                     жилийн тэртээ Camelus  ба Lama болон салбарлаж, нэг хэсэг нь өмнөд Америк

                     руу нүүдэллэж нөгөө хэсэг нь Азид шилжиж нутагшжээ [2].

                           Лама  гөрөөсний  төрөлд  өмнөд  Америкт  байдаг  гэрийн  тэжээвэр  адгуус
                     болох  лама,  альпака,  зэрлэг  гөрөөс  гуанако  (Guanaco),  вигонь  гэдэг  4  зүйл

                     амьтан  багтана.  Зэрлэг  гөрөөс  Guanaco  (Lama  Guanaco),  Vicuna  (Vicugna
                     vicugna) нь Перу, Болыви улсын Андын нурууны өндөрлөг бүсэд тархаж, Llama

                     (Lama glama), Alpaca (Lama pacos) нь Перу, Болыви, Аргентин, Чили зэрэг оронд
                     үржүүлдэг [26].

                           Camelus  –н  төрөлд  хоёр  зүйл  байдгийн  нэг  нь  нэг  бөхт  наран  тэмээ

                     (Camelus  dromedarius),  нөгөө  нь  хоёр  бөхт  тэмээ  (Camelus  bactrianius)  Хойд
                     Африк,  Зүүн  Европ,  Бага,  Дундад,  Төв  Азийн  цөл  ба  цөлөрхөг  хээрийн  бүсэд

                     тархсан [15].

                           Тэмээн гөрөөс буюу хавтгай (Camelus bactrianius ferus) нь эрт дээр үед Төв
                     Азийн  өргөн  уудам  нутагт  тархаж  байсан  энэ  амьтан  одоо  зөвхөн  Монголын

                     баруун  өмнө  зүгт  Алтайн  өвөр  говь,  Хятадын  Лоб-нуурын  ойролцоо  тун  цөөн
                     тоотой үлдсэн байна [15].

                           Дэлхийн хэмжээнд ойролцоогоор 19.0 сая тэмээ, 55.0 сая адуу, 1355.2 сая
                     үхэр, 1079.7 сая хонь, 807.2 сая ямаа, нийт 3315.9 сая мал байна [26]. Дэлхийн

                     40  орчим улсад тэмээ үржүүлж байгаа бөгөөд бүх тэмээний 75.8 хувь Африкт,

                     24.2 хувь нь Ази тивд байна [15]. Дэлхийн хэмжээгээр жилд ингэний сүү 1.2 сая
                     тн, мах /амьдын жингээр/ 1.0 сая тн, ноос 100 мянган тонн үйлдвэрлэдэг байна.

                           Дэлхийн нийт тэмээний 90  хувь нь нэг бөхт наран тэмээ, харин 9.6 хувь нь
                     хоёр  бөхт,  0.4  хувь  тэдгээрийн  гибрид  юм.  Халуун  уур  амьсгалтай  субтропик

                     бүсийн  өрнө  ба  умарт  Африк,  Арабын  хойг,  Ойрхи  дорнодын  Иран,  Ирак  мөн
                     Афганистан, Энэтхэг, Пакистан, Дундад Азийн орнуудад наран тэмээ, Төв Азийн

                     өндөрлөг сэрүүн субарктик бүсийн Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Киргиз,

                     Казакстан улсууд  хоёр  бөхт  тэмээг  үржүүлдэг  бөгөөд  40  гаруй  хувь буюу  260-



                                                                  9
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14