Page 6 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 6

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     зайлшгүй  шаардлага  урган гарч  байгаа  нь  энэхүү  судалгааг  явуулах  үндэслэл

                     болно.

                           1.3.    Зорилго, зорилт
                           Монгол  буурны  дагзны  булчирхайнаас  ялгардаг  шүүрлийн  химийн

                     найрлагыг  судлаж,  түүний  бохирдлыг  тодорхойлон  шинжлэх                       ухааны

                     үндэслэлтэйгээр  анагаах  ухаанд  хэрэглэх  боломжийг  бүрдүүлэхэд  энэхүү
                     судалгааны  ажлын  гол  зорилго  оршино.  Зорилгоо  биелүүлэхийн  тулд  дараах

                     зорилтуудыг тавив.
                           Үүнд:

                     1.  Органик болон органик бус бодис тодорхойлох багажит химийн арга зүйг тус

                        тус эзэмших,
                     2.  Буурны  бохийг  уламжлалт  эмчилгээнд  хэрхэн  хэрэглэж  ирсэн  тухай  аман

                        болон хэвлэлийн эх сурвалжийн судалгаа хийх,
                     3.  Монгол  буурны  орооны  үед  дагзны  булчирхайнаас  ялгардаг  шүүрлийн

                        химийн найрлага, бүтцийг судлан тогтоох,
                     4.  Буурны бохины бохирдлыг тодорхойлох,

                     5.  Судалгааны үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах

                        зэрэг болно.
                           1.4.   Ажлын шинэлэг тал

                           Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь:

                     Монгол  буурны  орооны  үеийн  байдалд  биечилэн  ажиглалт  хийж,  судалгаа
                     шинжилгээнд  зориулан  бохины  дээж  цуглуулан  авч  орчин  үеийн  багаж

                     төхөөрөмж, арга зүйн ахиц дэвшил, ололтонд тулгуурлан түүний химийн зарим
                     найрлагыг  тодорхойлж,  бохинд  нян  судлалын  шинжилгээг  хийж  тодорхой  үр

                     дүнд хүрсэн явдал нь  энэ талын анхны судалгааны ажил болж байгаа нь энэхүү
                     судалгааны  ажлын  нэн  шинэлэг  тал  болно.  Нөгөө  талаар  буурны  бохины

                     найрлагад биологийн өндөр идэвхит нэгдлийг илрүүлэх судалгаа хийж, түүнтэй

                     холбогдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг анх удаа өгсөн зэрэг нь
                     энэхүү  ажлын  бас  нэг  шинэлэг  тал  болно.  Мөн  буурны  бохины  уламжлалт

                     хэрэглээнд  түүний  гадны  бохирдлын  талаар    анх  удаа  зөвлөмж  боловсруулан
                     гаргасан явдал энэ ажлын практик шинэлэг тал болно.







                                                                  6
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11