Page 7 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 7
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
1.5. Шинжлэх ухаан, практикийн ач холбогдол
Буурны бохинд орчин үеийн дэвшилтэт арга зүйгээр эр бэлгийн даавар
тестостерон болон метилтестостероны төвшрүүлэгийг тодорхойлсон явдал нь
цаашдын судалгаа, шинжилгээний ажлын эхлэл тавигдаж байгаагаас гадна
улсын болоод олон улсын хэмжээний энэ талын анхдагч судалгаа болж
байгаагаараа ололттой юм.
Буурны бохь төрөл бүрийн нянгаар бохирдож байдгийг тогтоосон нь
бохины замбараагүй хэрэглээнээс болж ард иргэдийн эрүүл мэндэд учирч
болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Малын гаралтай эмт бодис болох буурны бохины химийн найрлагыг
тогтоон, түүнд биологийн идэвхит бодис илрүүлсэн нь уламжлалт анагаах
ухаанд өргөн хэрэглэсээр ирсэн эмт бодисын бие махбодод үзүүлж буй
үйлдлийг түүний найрлагатай нь холбон тайлбарлах боломжийг олгосонд
энэхүү бүтээлийн шинжлэх ухааны ач холбогдол оршино.
Энэхүү судалгааны практик ач холбогдол нь буурны бохинд илрүүлсэн
биологийн идэвхит бодисыг ялган авч, нарийн судлан төрөл бүрийн өвчнөөс
урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалт бүхий эм бэлдмэлийг хүн, мал
эмнэлгийн эмийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах цаашдын
судалгааны суурь тавигдсан явдал юм.
1.6. Үр дүнг хэлэлцүүлж, хэвлэн нийтлүүлсэн байдал
Судалгааны ажлын үр дүнгээр сургуулийн болоод улсын хэмжээний эрдэм
шинжилгээний бага хурал, семинарт 5 удаа, МЭБС-ийн холбогдох тэнхим,
эрдмийн зөвлөлийн хурлаар 3 удаа тус тус илтгэл хэлэлцүүлсэн болно. Үүнд:
1. “Буурны бохинд эрүүл ахуй, ариун цэврийн зарим судалгаа хийсэн дүн” сэдэвт
илтгэлийг “ХААИС-ийн МЭБС-ийн “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний 2010
оны шилдэг илтгэл шалгаруулах” бага хуралд /2010.10.01/
2. “Монгол буурны бохины эрүүл ахуй, зарим органик найрлага” сэдэвт илтгэлийг “ХАА-
биотехнологийн салбарын ХҮРЭЛТОГООТ-2010” эрдэм шинжилгээний бага хуралд
/2010.10.16/
3. “Буурны бохины органик ба органик бус найрлагыг судалсан дүнгээс” сэдэвт илтгэлийг
“ХААИС-ийн МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-д /2010.11.11/
7