Page 4 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 4

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                           БҮЛЭГ I. УДИРТГАЛ

                           1.1.    Оршил
                            Манай  орны  өргөн  уудам  нутаг  дэвсгэрийн  41.7  хувийг  эзэлдэг  говийн

                     бүсэд  улсын  бvх  тэмээний  70  шахам  хувь  нь  байршсан  байдаг.   Монгол
                     тэмээний тоо 1954 онд хамгийн олон 895.3 мянгад хvрч байсан бол эдүгээ 285.2

                     мянга болж бараг гурав дахин цөөрөөд байна. Зөвхөн 1995 оноос хойш гэхэд л
                     тэмээний тоо 82,3 мянга буюу 22,4 шахам хувиар буурсан байна.

                            Иймд  манай  улсын  тэмээн  сүргийн  удмын  сан  алдагдаж  болзошгvй

                     болоод  байгаа  юм.  Тэмээний  хорогдлын  дийлэнхийг  хvнсний  хэрэглээний
                     зарлага  эзэлж  байна.  Сvvлийн  жилvvдэд  тэмээний  мах,  өөх  тосны  гарц

                     арвинтайг  бодолцож  түүний  цаашдын  нөхөн  vйлдвэрлэлийн  боломжийг
                     харгалзахгvйгээр  хvнсэнд  хэрэглэж  байна.  1995  оноос  хойш  нийтдээ  229,3

                     мянган тэмээг нядлаж хvнсэнд хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл жил бvр оны
                     эхний  тэмээнийхээ  10  -аад  хувийг  нядлан  идшинд  хэрэглэж  байгаа  нь  жилд

                     бойжуулж  буй  төлөөсөө  илvv  байна.  Энэ  нь  хөдөө  дэхь  хvнс,  тэжээлийн

                     хомсдол,  ядуурал,  бэлэн  мөнгөний  гvйлгээний  саатал  зэрэг  нийгмийн  нөхцөл
                     байдалтай холбоотой юм.

                            Сvvлийн 5 жилд улсын хэмжээнд 176.4 мянган ботго бойжуулсан бол зvй

                     бусаар  хорогдсон  болон  хvнсэнд  хэрэглэсэн  тэмээний  нийт  зарлага  267.2
                     мянгад хvрч бойжсон ботгоны тооноос 1.5 дахин их байна. Ингэний тоо цөөрч

                     байгаагийн  зэрэгцээ  цөөн  ингэтэй  айл  өрх  өөрийн  өмчийн  буургvйгээс  ингэ
                     сувайрах  нь  их  байна.  Маллагааны  муугаас  чоно  нохойд  идvvлэх,  алдаж

                     vрэгдvvлэх, өвчин эмгэгтэй болгох зэргээс зvй бусаар хорогдох явдал төдийлөн
                     буурахгvй  байна.  Тэмээг  ачилга  уналга,  ноос,  сvv  vйлдвэрлэлийн  чиглэлээр

                     ашиглахаасаа мах, өөх тосны зорилгоор ашиглах нь давамгайлах болсон.

                            Буурны  орооны  үед  шилний  булчирхайнаас  ялгардаг  шүүрлийг  төрөл
                     бүрийн зорилгоор авч ашиглах явдал ч ихээхэн нэмэгдэх болсон байна. Иймд

                     тэмээн  сүргийг  хамгаалах,  өсгөн  үржүүлэх,  тоо  толгой,  ашиг    шимийг
                     нэмэгдүүлэх, монгол тэмээний биологийн онцлогийг тал бүрээс нарийн судлаж

                     шинжлэх  ухааны  үндэслэлтэйгээр  аж  ахуйн  эргэлтэнд  оруулах  ажил    ихээхэн
                     анхаарал татсан хэвээр байна.







                                                                  4
   1   2   3   4   5   6   7   8   9