Page 5 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 5
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
1.2. Сэдвийн үндэслэл
Мал аж ахуйг ихээхэн үр ашигтай хөгжүүлэх гол нөхцөл бол мал сүргийг
өөрийн орны байгаль газар зүйн бүс, цаг уурын онцлогтой уялдуулан
нутагшуулах, төрөл бүрийн өвчин эмгэгээс эрүүлжүүлэх, уламжлалт болон
орчин үеийн шинжлэх ухааны сонгомол аргуудын зохистой хослолыг хэрэглэн
малын гаралтай бүтээгдэхүүнийг үр ашигтай ашиглах явдал юм. Иймээс
тодорхой төрлийн малд зонхилон тохиолдох биологийн зарим онцлог, түүнийг
ашиглаж ирсэн уламжлал, ялангуяа малаас ялгардаг биологийн идэвхит
шүүрэл, даавруудыг авч ашиглах талд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа
хийх нь малын биологийн далд чадамжийг нээн илрүүлээд зогсохгүй мал аж
ахуйг үр ашигтай хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болох юм. Тухайлбал, ороо нь
орсон буур байн байн налах, шавах, шилээ шөргөөх, амнаас хөөс сахруулах
зэрэг өвөрмөц зан авир гаргахаас гадна дагзны булчирхайнаас шvvрэл
ялгаруулдаг өвөрмөц онцлогтой билээ. Үүнийг малчид буурны бохь гэж нэрлэх
бөгөөд орсон буурны шилнээс гардаг нэг төрлийн өвөрмөц заар юм. Энэ үедээ
буур хамгийн сүрлэг, хийморьлог болдог бөгөөд орооныхоо үед өвс тэжээл, ус ч
уулгүй өөрийн өмнө хураасан тарга тэвээргээ л зарцуулдаг ажээ.
Монголчууд буурны бохийг эртнээс элдэв өвчнийг илааршуулахад
тухайлбал, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин, цөсний чулуу хайлуулах,
хавдрын эсрэг үйлчилгээтэй хэмээн үзэж олон хүн хэрэглэн өвчин хуучаасаа
салсан тухай баримт цөөнгүй байна. Ороо нь орсон хоёр бөхт буурны дагзны
булчирхайн шүүрлийн химийн найрлага, бүтцийг нарийн судлан шинжилсэн
судалгааны ажил хараахан үгүй байна.
Дэлхийн олон орны судлаач эрдэмтэд энэхүү малын гаралтай өвөрмөц
бодисын талаар судалгаа, шинжилгээний ажлыг өргөн эхлүүлж байгаа нь манай
оронд ч түүний найрлага, бүтэц болон эмчилгээний идэвхийг судлан хүн ба мал
эмнэлгийн практикт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Иймээс орчин үеийн судалгаа, шинжилгээний багаж төхөөрөмж, арга зүйн
ахиц дэвшил, ололт амжилтанд тулгуурлан буурны орооны үед дагзны
булчирхайнаас ялгарч буй өвөрмөц шүүрлийн химийн найрлага, бүтэц,
уламжлалт эмчилгээнд ашиглаж ирсэн аргыг судлах, шинжлэх ухааны үүднээс
тайлбарлах, уламжлалт хэрэглээг боловсронгуй болгон шинэ шатанд гаргах
5