Page 11 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 11
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
Тэмээний ашиг шим, бие бүтэц, биологийн онцлог, эмгэг зэргийг хамарсан
эрдэм шинжилгээний ажил хийгдэж ирсэн байна. Үүнд: О.Сахай (1965), Р.Даваа
(1967), С.Доржпүрэв (1969), Ш.Цэрэнпунцаг (1967, 1969), Б.Лувсан (1968, 1971,
1986), Ц.Цэвээнжав (1969, 1990), Б.Цэвэгмид (1971), Н.Цэдэв (1972), Н.Ишээ
(1974), Х.Чойжилжав (1975), Д.Намсрайжав (1979), А.Хөхөө (1982), Ю.Адъяа
(1979), Д.Оргил (1989), Ө.Эрдэнэбилэг (1995), Ц.Батсүх (1995), О.Ганбат (1997),
Ж.Тарва (1991), Р.Индра, А.Магаш, Н.Бийчээ (1998) нарын бүтээлийг дурьдаж
болно.
Эдгээр судлаачдын ажлыг нэгтгэн тэмээний талаар товч дурдвал: тэмээг
уналга эдэлгээнд өргөн хэрэглэхийн зэрэгцээ мах, сүү, ноос зэрэг олон талын
ашиг шим ашиглана. Тэмээ говьд хамгийн их эдлэгддэг мал бөгөөд тэнжээнд
200-400 кг, хөллөгөөнд 400-600 кг ачаа даадаг байна. Тэмээний ноосны чанар
сайн. Нас гүйцсэн нэг тэмээнээс 5-6 кг ноос ашиглана. Говийн аймгуудад үхрийг
орлох бөгөөд сүү нь чанарын хувьд хонь, ямааныхаас дутуугүйн дээр бактерийн
өсөлт хөгжилтийг саатуулах өвөрмөц чанартай тул халуун, дулааны улиралд
гашлахгүй байх давуу талтай. Саалийн хугацаанд нэг ингэнээс 375,5 л сүү
саана.
Манай улс 1985 онд 559.0 мянган тэмээтэй байсан бол 1990 онд 537.5
мянга, 1995 онд 367.5 мянга, 2000 онд 315.5 мянга, 2005 онд 254.2 мянга болон
жилээс жилд цөөрсөөр байна. Харин 2010 онд 265.3 мянгад хүрэв.
1 дүгээр диаграмм. Тэмээний тоо, толгойн хөдлөл зүй
600.00
559.00 537.50
500.00
400.00
367.50
300.00 315.50
254.20 265.30
200.00
100.00
0.00
1985 1990 1995 2000 2005 2010
Манай орны өргөн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзлэх цөл, цөлөрхөг
бүс нутагт улсын бүх тэмээний 60 гаруй хувь, Их нуруудын хотгорт 19.9 орчим
хувь, Дорнодын талд 7 орчим хувь, уулын ба ойт хээрийн бүс нутагт орших
аймгуудад дөнгөж 5.2 хувь нь тус тус байршиж байна. Өмнөговь, Дорноговь,
Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс,Өвөрхангай аймагт нийт тэмээний
11