Page 15 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 15

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     дагах, сүүлээ цагираглах, хэвтэж байгаа ингэн дээр харайж буурсах, хөдлөхгүй

                     хэвтэх,  харц  нь  гөлрөх  зэрэг  шинж  тэмдэг  илэрнэ.  Ороо  нь  ирээгүй  бол  ингэ
                     буурнаас дальж зугтах, буур ойртон очиход босон харайх зэрэг шинж үзүүлнэ.

                           Буурны ороо ормогц зан байдал нь эрс өөр болж өвс тэжээлээс гарч гэдсээ
                     татан,  шүдээ  хавирч  хүрхрэн  амаараа  цагаан  хөөс  сагуулан  хаялаж  ингээ

                     хурааж  эр  сувай  тэмээг  хазаж  хөөнө.  Түүнчлэн  алсыг  ширтэн  харж  шилээ
                     шөргөөж  хойд  хоёр  хөлөө  урагш  алцайлган  тавьж  борвиороо  нугаран  зогсоод

                     сүүлнийхээ  үзүүр  дээр  шээж,  хойт  бөхний  ар руу  цацлан  шавж  эхэлнэ.  Орсон

                     буурны  шилний  арын  арьсны  тусгай  булчирхай  хүчтэй  ажиллан  их  хэмжээний
                     шүүрэл ялгаруулдаг гэж доктор Д.Больхорлоо тэмдэглэсэн байдаг. Буур ороо нь

                     гармагц номхорч аажмаар ердийн байдалдаа орно.
                           Ингийг  4  наснаас,  буурыг  5.5  наснаас  нь  эхлэн  нийлүүлэгт  оруулна.

                     Тэгэхдээ өсөлт торнилт сайтай, чийрэг бие цогцостой, 350 кг-аас багагүй биеийн
                     масстай гунжийг нийлүүлэгт оруулдаг байна. Мөн сүргийн нийлүүлгийн үед нэг

                     бууранд  25  хүртэл  тооны  ингийг,  гардан  хээлтүүлгийн  үед  35  хүртэл  тооны

                     ингийг  хураалгадаг.  Буурны  ингэнд  суух  хугацаа  5-15  минут  үргэлжлэн  үр
                     дуслаа  тасалдалтай  гадагшлуулдаг,  зарим  үед  цочрох  зэрэг  шалтгаанаас  үр

                     гадагшилдаггүй тохиолдол байдаг (Д.Сүхбаатар 1978).

                           Тэмээн сүрэгт үржлийн буур, ингийг шилэн сонгох явдал чухал. Буур тавих
                     тайлаг хүрэн улаан буюу хар хүрэн зүстэй, бие томтой, лагс, ноос өтгөн, зогдор,

                     өвдөгний үс урт, хар мах сайтай, бөх уужим, хондлой зузаан, сайн хөгжсөн, гуя
                     бүдүүн,  махлаг,  хөл  мөч  хэтэрхий  өндөр  биш,  гэдэс  цавь  руугаа  цүдгэрдүү,

                     нимгэн  цомбогор  тавагтай,  зузаан  хар  ултай,  шилбэ  бүдүүн,  хумс  цомбогор,
                     хойт  хоёр  хөл  борвиороо  босоо,  урд  хоёр  хөл  тэгш,  бэрэвхий  бүдүүн,  тэгш

                     шөрмөслөг,  хоншоор  монхор,  шүд  жижиг  цагаан,  нүд  том  бүлтгэрдүү,  харц

                     зөөлөн, зан авир дөлгөөн шинжтэй байна [26, 36].
                           То  Вангийн  сургаальд  буур  тавих  тайлаг  бол  тэгш  жигд  том  биетэй,  гүн

                     цээжтэй,  бахим  чийрэг  ястай,  хөнгөн  гоё  толгойтой,  номхон  зөөлөн  зантай
                     байвал зохино гэж бичсэн бол, Ж.Самбуу ноос үс сайнтай хар мах ихтэй, уужим

                     бөхтэй,  хондлой  нь  тэгш  зузаан,  булчинлаг,  биеийн  эрхтэн  тэгш  жигд,  босоо
                     сагагтай,  махлаг  биш  тавагтай,  монхор  хоншоортой,  өргөн  цээжтэй,  ааш  зан

                     зөөлөн, гарал үүсэл сайнтай байх нь чухал гэж өгүүлсэн байна [15].






                                                                 15
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20