Page 17 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 17
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
Шүүрэл ялгарах үйл ажиллагаатай холбоотойгоор бүдүүн бууранд булчирхай
доод хэсгээрээ дээшээ асар хүчтэйгээр хөөн, товойж хөгжсөн байна гэжээ [3].
Тэмээний дагзны хэсгийн арьс нь нийтдээ жигддүү бөгөөд тухайн хэсэгт
шилний зогдор, өтгөн урт үсэн бүрхүүл байдаг. Бууранд “шилний бохь” хэмээн
нэрлэгдэх өвөрмөц булчирхай байна гэжээ [24].
Д.Больхорлоогийн судалгаанаас үзэхэд нийлүүлгийн үед төв мэдрэлийн
болон дотоод шүүрлийн жолоодлогын доор буурны зан авир ихээхэн
өөрчлөгдөж, дагзны ар талд шилний арьснаас шингэн ялгаран гардагийг
тайлбарлахаар шилний арьсны морфологийн бүтцийг гистологийн аргаар
2
2
шинжлэхэд дагзнаас хойш 1см зайн давхарганд 70 см /120 x 60мм / талбайг
эзэлсэн 12 мм зузаан булчирхайн хэсэг оршиж байна. Буурны шилний энэ
булчирхайт хэсэг бол хөлсний булчирхайн өвөрмөц нэг хэлбэр бөгөөд,
хээлтүүлгийн үед түүний ажиллагаанд дотоод шүүрлийн булчирхайн
идэвхижлийн нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ [8].
Дагзны цусан хангамж: Дагзны тараагуур – a.occipitalis – энэхүү
тараагуурын цусаар хангагддаг орчин бас нугалмын тараагууруудын
салаануудаар тэжээгддэг тул сулавтар хөгжилтэй байна. Дагзны тараагуур
дараах таван салааг өгнө (Ельцов С.Г., Иткин Б.З., 1967).
а. Тагнайн өгсөх тараагуур- a.palatina ascendens залгиурын хана, хүүхэн хэл,
тунгалагийн зангилгаанд салбарлаана.
б. Тагнайн уруудах салаа- a.palatina descendes маш нарийнхан бөгөөд аман
хүзүүний далавчны нүхэнд орж нугалмын тараагууртай холбогдоно.
в. Тархины бүрхүүлийн дунд тараагуур- a.meningea media уранхай нүхний
хойт хэсгээр дагзны бүрхүүлд очно.
г. Дагзны салаа- r.ossipitalis толгойн том, бага шулуун булчинд тарна.
д. Булууны тараагуур- a. condilaris дагзны тараагуурын төгсгөлийн иш бөгөөд
хэлний доод нүхээр гавлын хөндийд орж нугалмын тараагууртай нэгдэж
гайхамшигт торыг үүсгэхэд оролцоно.
Дагзны мэдрэлжилт: а. Дагзны мэдрэл – n.occipitalis –дагзны хэсгийг
хүзүүний эхний гурван мэдрэлийн салаануудын дээд салаануудын хамт
мэдрэлжүүлнэ. Нэгдүгээр салаа нь аман хүзүүний далавчны нүхээр хоёрдох нь
хатан хүзүүний урд захаар, гуравдах нь хатан хүзүүний араар тус тус гарна.
Эдгээр нь гадна дотно салаануудад хуваагдаж дагзны бүх давхаргуудад
17

