Page 21 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 21
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
2.5. Буурны дагзны булчирхайн шүүрлийг (буурны бохь) уламжлалт
анагаах ухаанд хэрэглэхүй
Бэлчээрийн мал аж ахуйн түүхэн хөгжлийн урт удаан хугацаанд манай
малчид хүн, малын элдэв өвчин, эмгэгийг анагаах талаар арвин арга туршлага
хуримтлуулж, хүн, мал, байгаль цаг уурын нэгдмэл холбоог ухаалгаар
зохицуулсан ардын уламжлалт эмнэлгийг үүсгэн хөгжүүлжээ. Орон нутагтаа
бэлэн байдаг хүн, малд элдэв гаж нөлөө багатай, анагаах чадал сайн,
бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд хэрэглэхэд хялбар, ургамал, амьтын эрдсийн
гаралтай эм бэлдмэлийг бэлтгэн хэрэглэж ирсэн нь монголын малчдын олон
үеийнхний хуримтлуулсан туршлага, ухаан шингэсэн мэдлэгийн хуримтлал
бөгөөд ардын уламжлалт эмнэлгийн томоохон хэсэг юм. Хүн, малын өвчин
эмгэгийг анагаах ардын уламжлалт эмчилгээний олон арга баялаг туршлага
үеэс үед дамжин амьдралын туршлагаар батлагдан боловсронгуй болсоор
ашигтай, өгөөжтэй нь өнөөг хүртэл уламжлагдан хэрэглэгдсээр ирсэн боловч
тэдгээрийг орчин цагийн шинжлэх ухааны үүднээс судлан тайлбарлах, сэргээн
хөгжүүлэх, зохистой ашиглах талаар дорвитой бүтээл төдийлөн түгээмэл биш
байна.
Дорно дахины анагаах ухаанд хүн, малын элдэв өвчин эмгэгийг анагаахад
малын гаралтай олон зүйл эм бэлдмэлийг хэрэглэж ирсний нэг нь буурны бохь
юм. Үүнийг эртнээс ард иргэд төрөл бүрийн өвчнийг илааршуулах зорилгоор
хэрэглэж ирсэн бөгөөд тухайлбал, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин эмгэгийг
эмчлэх, цөсний чулуу хайлуулах, хавдрын эсрэг ашигласаар иржээ. Практикт
буурны бохийг хэрэглээд өвчин хуучнаасаа салсан олон удаагийн тохиолдол
байх боловч энэ талаар ном сударт тэмдэглэгдэн үлдсэн нь хомс байна.
Харин Өвөрмонголын эрдэмтэд хоёр бөхт буурны бохийг хулгана дээр туршиж
бөөрний дутлыг анагаах үйлчилгээтэй байгааг нотолсон байна [20].
Өнөө цагийн анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа амьтны гаралтай эмийн
дотор ардын эмнэлгээс уламжлан авсан эм бэлдмэл олон бий. Буга, бөхөн
гөрөөсний эвэр, хүдрийн заар, малын цөс зэрэг эмийн үнэт бэлдмэл ардын
эмнэлгээс гаралтай юм [32,33].
Дорно дахины анагаах ухаанд баавгайн цөс, хүдрийн заар, бугын цусан
эвэр, зөгий, хилэнцэт хорхой мэт 500 шахам нэр төрлийн эмийг амьтнаас гарган
авдаг байсан байна [32,33]. Мөн дорно дахины анагаах ухаанд амьтны дотрын
21