Page 20 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 20

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                            Тестостерон  нь  C12H28O2  гэсэн  томъёо  бүхий  288.41  дальтон  молекул

                     жинтэй С-19 стероид андростаны уламжлал. Андроген нь С4 ба С5-ын хооронд
                     ханаагүй холбоо, С3-д кето бүлэг, С17-д гидроксил бүлэгтэй [28].















                                     1 дүгээр диаграмм зураг. Тестостероны молекулын бүтэц
                           Тестостерон  даавар  нь  өнчин  тархины  лютеинжүүлэгч  дааврын

                     зохицуулгын  нөлөөгөөр  идэвхижих  бөгөөд  төмсгөнд  байрлах  интерстициаль

                     (Лейдигийн)  эсэд  хуримтлагддаг  холестерины  эфирээс  нийлэгждэг  стероид
                     бүтэцтэй даавар юм.

                           Судлаачдын мэдээлснээр фолликул идэвхижүүлэгч даавар нь бэлгийн эс
                     ба сертолийн эсэд шууд нөлөөлөн эр бэлгийн эсийн боловсролтыг зохицуулдаг

                     бол  шар  биемжүүлэгч  даавар  интерстициаль  (Лейдигийн)  эсэд  үйлчилж
                     тестостероны  нийлэгжилт,  ялгаралтыг  идэвхижүүлэх  замаар  эр  бэлгийн  эс

                     боловсроход таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна [5].

                     Интерстициаль  (Лейдигийн)  эсүүдэд  холестерин  нь  тусгай  ферментийн
                     тогтолцоотойгоор        (гидроксилазын,        десмолазын        ба     дегидрогеназын)

                     прогестинүүдэд       ба    улмаар      андрогенүүдэд       хувирна.     Дегидрогеназын
                     ферментийн тогтолцоо нь дегидроэпиандростерон, андростендион тестостерон

                     зэргийг  хэлбэржүүлэн  үүсгэнэ.  Эдгээр  ферментүүд  нь  төмсөгний  эсийн
                     лизосомд оршино [54].

                           Зарим  судлаачид  тестостероныг  прогормон  гэж  үздэг  байна.  Учир  нь

                     тестостероноос       түүнээс     илүү     идэвхтэй      дигидротестостерон         үүсдэг,
                     тестостероны  солилцоо  ихэнхдээ  төмсөгнөөс  гадна,  захын  эдүүдэд  явагддаг.

                     Тестостероны  өчүүхэн  бага  хэсэг  нь  ароматик  нэгдэл  болж  эстрадиол,

                     андростендиолыг  үүсгэдэг.  Энэ  нь  бэлгийн  зан  төрх  тогтоход  чухал  үүрэгтэй
                     даавар юм [7,55].







                                                                 20
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25