Page 22 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 22

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     таван  цул  эрхтэн  (элэг,  бөөр,  дэлүү,  уушги,  зүрх),  зургаан  сав  (ходоод,  гэдэс,

                     олгой,  цөс,  давсаг,  самс)  болон  сүү,  тос,  сэвс,  ялгадас,  шээс  зэрэг
                     бүтээгдэхүүнийг  эрхтэнд  оруулан  тоолоод  бүгд  427  нэр  төрлийн  эм  байхаар

                     уламжлалт эмнэлгийн судар бичигт өгүүлсэн байдаг [32].
                           Эртний  анагаах  ухааны  судар  бичигт  эмийн  бүх  амьтныг  аймгаар ангилж

                     нэгэн  системд  оруулсан  байдаг.  Тэр  үеийн  ангиллаар  тэмээг  “Хүнд  эдлүүлж
                     үйлдээчингийн  аймаг”-т  оруулсан  байна  [33].  Шэлгон,  Дүзэ-гадан  зэрэг  сударт

                     тэмээний мах шарханд сайн, үс ноосыг хамраас цус гоожих үед шатааж утахад

                     цус тогтооно гэжээ [32].
                           Хүмүүс  эрт  дээр  үеэс  амьтны  гаралтай  бүтээгдэхүүний  олон  талын  ач

                     холбогдлыг  танин  мэдэж  улмаар  ахуй  амьдралдаа  ашиглаж  ирсэн  баялаг
                     түүхтэй.  Мал  ба  ан  амьтны  өөх  мах,  сүүг  хүнсэнд,  үс  ноос,  арьс  ширийг  орон

                     сууц, хувцас хунарт, эвэр туур, ясыг гэх ахуйд хэрэглэж шаваг бууцаар нь газар
                     бордож тариа будаа тарих зэргээр амьтны амьсгалаас бусдыг шахам ашиглаж

                     байлаа.  Мөн  өвчин  эмгэгийг  анагаах  чадалтай  олон  эм,  бэлдмэлийг  амьтнаас

                     гарган  авч  практик  ажиглалтаараа  сонгон  шалгаруулж  эмчилгээнд  ашиглаж
                     байв.

                           БҮЛЭГ III. ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ

                                                                                                            1
                                                                                                         дүгээ
                                              Арга зүй эзэмших, мэдээлэл цуглуулж дүн
                                                          шинжилгээ хийх                                    р

                                                                                                         бүдүү

                                                    Буурны     орооны    үеийн                             вч.
                                                    байдал,  зан  араншингийн
                                                    илрэлд ажиглалт хийх                                  Суда

                                                                                                         лгаан

                                                           Буурны бохины                                    ы
                                                             дээж авах                      Органик      ажлы
                          Нянгийн
                         ерөнхий тоо                                                                        н
                                            Микробиологийн               Химийн           Органик бус
                                               шинжилгээ                найрлага                         бүдүү
                          Нянгийн
                           төрөл                                                           Биологийн       вч
                                                                                            идэвхит
                                                                                             бодис
                                                    Үр дүнд боловсруулалт хийх,
                                                           дүгнэлт гаргах





                                                                 22
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27