Page 25 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 25
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
хүхрийн хүчлийн уусмалаас 20 мл, таширын индикатораас 2-3 дусал хийж,
хүчлийн уусмалыг хүлээн авагчийн үзүүрт дүрэгдэхээр хөргөгчийн дор
байрлуулна. Нэрлэгийг 15-20 мин явуулна. Нэрлэг явагдаж дууссаны дараа
илүүдэл аммиакыг 0.1 Н давсны хүчлээр ягаан болтол титрлэнэ.
Y= (100*0.0014*V*100) / (10*g) = (8.75*V) / g
Y- уургийн хэмжээ, %, g- дээжний жин, гр,
V- титрлэлтэнд зарцуулагдсан 0.1н давсны хүчлийн эзэлхүүн, мл
3.2.3. Тосны хэмжээг тодорхойлсон арга
Хатаасан эдийн нийлбэр тосыг органик уусгагчаар тасралтгүй хандалж,
хандлахын өмнөх ба дараах жингийн ялгаагаар тодорхойлоход үндэслэгдэнэ.
Энэ аргыг хүнсний бүтээгдэхүүнд тосны агууламж тодорхойлоход ашигладаг.
Тодорхойлох явц: Нунтаглаж бэлтгэсэн дээжнээс урьдчилан бэлдсэн пакетэнд
хийж жинлэнэ. Түүнийг Сокслетийн төхөөрөмжинд хийж багажаа угсраад
плиткээ зөөлөн халаана. Хандлалтыг 4-5 цаг явуулна. Хандлалт дууссаны
дараа пакеттай дээжээ гаргаж хатаан жинлэж тосны гарцыг тодорхойлов.
X = (A-B) / n*100/H
X- тосны гарц, %
А- хандлахын өмнөх дээжтэй пакетын жин, гр
В- хандлалтын дараах дээжтэй пакетын жин, гр
Н- дээжний жин, гр
3.2.4. Үнсний хэмжээг тодорхойлсон арга
Үнслэгийг өндөр температурт шатааж жинг тогтмолжуулахад үндэслэгдэнэ.
Тодорхойлох явц: Жинг 0.0002 граммын нарийвчлалтайгаар тогтмолжуулсан
шаазан тигельд 2 гр дээж авч плитка дээр асбестон тор ашиглан нүүрсжүүлэн
чийг болон дэгдэмхий бодисыг ууршуулна. Бүрэн үнсжүүлэхийн тулд утаа
0
гарахаа болимогц тигельтэй дээжээ шатаах зууханд 550-650 С температурт
хийж жинг тогтмолл болтол шатаана. Шатаасны дараа эксикаторт 30 минут
хөргөнө.
X = (A-B) *100/A
X- үнслэгийн хэмжээ, %
A- шатаахын өмнөх дээжний жин, гр
B- шатаасны дараах дээжний жин, гр
3.2.5. Эрдэс элементүүдийн агуулгыг тодорхойлсон арга
25