Page 12 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 12

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     84.0 хувь тархжээ. Бүсээр авч үзвэл нийт тэмээний 48.4 хувийг Төвийн бүсэд,

                     27.0 орчим хувийг Баруун бүсэд үржүүлж байна [26].
                            2.2. Монгол тэмээний морфологи, физиологийн онцлог

                           Тэмээ  цөлийн  хуурай  эрс  тэс  уур  амьсгалд  зохицсон  морфологи,
                     физиологийн  онцлогуудаараа  бусад  хивэгч  мал  амьтдаас  ялгагдана.  Хивэгч

                     малын дотроос тэмээ тэжээл боловсруулах эрхтэн, бие хөл, тавхай болон бөх,
                     ноос,  цөлийн  хуурай  эрс  тэс  уур  амьсгалд  зохицсон  физиологийн  болон

                     биологийн зарим онцлогуудаар ялгагдана.

                           Тэмээ  морфологи,  физиологийн  онцлогоороо  бусад  амьтнаас  ихээхэн
                     ялгаатай бөгөөд энэ онцлог нь цөл, хагас цөлийн эрс тэс, хуурай уур амьсгалтай

                     хуурай элсэрхэг нутагт амьдрахад экологийн хувьд зохицон нөхцөлдсөн байна.
                     Тухайлбал:  тэмээний  дээд  уруул  сэтэрхий  хөдөлгөөнтэй  байдаг  нь  газрын

                     гадаргуугаас  жижиг  борог  өвс  хамахад,  амны  салст  бүрхүүлийн  эвэршсэн
                     нөхцөлд,  тавнууд  болон  бат  бөх  хурц  шүд  нь  хатуу  бүдүүн  ургамлыг

                     боловсруулахад зохилдсон байдаг. Багтаамж ихтэй, гурван тасалгаат ходоод нь

                     их хэмжээний бүдүүн тэжээл болон усыг нөөцөлж боловсруулахад зохицжээ.
                           Тэмээний  бэлгийн  гаднах  эрхтний  байршил  бусад  малынхаас  ялгаатай.

                     Тухайлбал  хуухнаг  нь  салтаанд  нэлээд  дээр  орших  ба  хагас  бөмбөлөг

                     хэлбэртэй.  Бэлгийн  эрхтний  толгой  хойш  харсан  нүх  бүхий  арьс-булчинлаг
                     уутанд оршино. Тэмээний арьсан бүрхүүл дээр долоон сайр (урд хөлд 4, хойт

                     хөлд  2,  өвчүүнд  1)  буюу  эвэршсэн  хэсэг  байдаг.  Буурны  дагзны  ард  арьсны
                     булчирхайн  бөөгнөрөл  байх  ба  энэ  нь  орооны  үед  өвөрмөц  үнэртэй  шүүс

                     ялгаруулна [18,24].
                           Тэмээний  араг  яс  бадируун  бүдүүн,  гөлгөр  гадаргуутай  бат  бөх  бөгөөд

                     сэвсгэрдүү бүтэцтэй, харьцангуй хөнгөн юм. Хоёр бөхт тэмээний сээр нуруу 47-

                     53  нугалмаас  тогтоно.  Үүнээс  хүзүүний  7,  сээрний  12,  харцаганы  7,  ууцны  5,
                     сүүлний 16-22 нугалам, 12 хос хавиргатай, өвчүү 5, толгой 31, урд хөл 42, хойт

                     хөл  44  хэсэг  яснаас  тогтоно.  Хамар  санчиг,  духны  ясны  зааг  дээр  гурвалжин
                     хэлбэртэй  мөгөөрсөн  сарьсаар  бүрхэгдсэн  сиймхий  байдаг  нь  практикийн  ач

                     холбогдолтой юм [18,24].
                           Тэмээ бусад хивэгч малаас ялгаатай нь дээд эрүүндээ сайн хөгжсөн үүдэн

                     шүд, соёотой байх бөгөөд дээд, доод эрүүний эхний араанууд соёо хэлбэртэй

                     байдаг  [26].  Тэмээнд  цөсний  хүүдий  байдаггүй  [36].  Чийглэг  уур  амьсгалтай



                                                                 12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17