Page 14 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 14
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
солилцоо илүү эрчимтэй байдагтай холбоотой (С.Доржпүрэв 1969,
Ш.Цэрэнпунцаг нар 1975).
Буурны үржлийн эрхтний байршилт, зохион байгуулалт нь бух,
азарганыхаас өөр, чивний урт 40 см хүрдэг ба үржлийн эрхтний гадна хэсэг
үзүүр талдаа (хойшоо эргэсэн) тахир, цусны эргэлтээр түрэгдэн чинэрэл
үүсгэдэггүйгээрээ гахайнхтай төстэй аж (Д.Сүхбаатар 1978). Буурны төмсөг
хошногоны нүхний доод талд (ар хонгонд) байрладаг ба хөгжил нь 4-5 настайд
гүйцдэг байна [35].
2.3. Монгол тэмээний үржихүйн биологийн онцлог
Тэмээний үржлийн биологийн нэг онцлог нь түүний үржин төлжихдөө
удаан, ингэнээс хоёр жилд нэг ботго хүлээн авдаг явдал билээ. Б.Лувсангийн
судалгаагаар (1975) монгол үүлдрийн тэмээний ингэ жил илүү хугацаанд хээлээ
тээж, дараагийн жилийн нийлүүлгийн улирал төгсөх үеэр төллөж хоёр жилийн
73.3 хувь буюу 17.6 сар хөхүүл, үлдэх 6.4 сард ширгэмэл явж ботголсноосоо
хойш 10-11 сар болоод дахин хээл авдаг байна [35,36].
Монгол тэмээний үржлийн биологи, физиологийн талаар И.Ф.Шульженко
(1954), Б.Цэвэгмид (1972, 1977), Д.Больхорлоо (1974), Б.Лувсан (1971, 1975,
1986) нарын судалгааг дурдаж болно.
Б.Лувсангийн ажигласнаар ингэний 74.3 хувь нь 2-р сард хээл авч дараа
жилийн 3-р сард ботголдог. Ингэний хээл тээх хугацааг 152 ингэн дээр ажиглаж
үзэхэд говийн нөхцөлд 387-415 хоногийн хооронд хэлбэлздэг бөгөөд дунджаар
399.2±1.68 хоног аж. Ингэний хээл тээх хугацаанд хээлийн хүйсний байдал
нөлөөтэй бөгөөд эр ботго тээсэн ингэ хээлээ 2-3 хоног илүү тээдэг байна
(Б.Лувсан 1975).
Нийлүүлэгт орсон ингэний ороо 3-16 хоног үргэлжилнэ. Буур суух нь
өндгөвчний уутанцрын өсөх хөгжих явцыг түргэсгэж, өндгөн эс гадагшлах
явдлыг идэвхижүүлэх нөлөө үзүүлдэг учир ингэний орооны үргэлжлэх хугацаа
буур сууснаас шалтгаалдаг байна. Нийлүүлэгт орсноос хойш 24-72 цагийн
хооронд ингэний өндгөн эс гадагшилна. Ингэний орооны зөвхөн эхний үед буур
суух нь уутанцрын хөгжих боловсрох болон өндгөн эсийн гадагшлах явцад
идэвхижүүлэх нөлөө үзүүлдэг байна (Б.Цэвэгмид 1972).
Ороо нь ирсэн ингэ тогтворгүйтэж, үе үе шээх, бууранд ойртож эргэх, буур
ойртмогц хэвтэн тусах, буурны дэргэд бөөгнөрөн цугларах, буурыг шөргөөх,
14