Page 36 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 36
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
арчилгаа маллагааны нөхцлийг сайжруулах шаардлагатай болдог. Иймд эл
байдалд онцгой анхаарч ороо нь гарсан буурыг нэмэлт тэжээлээр тэжээж
тэнхрүүлэх шаардлагатай юм.
Буур дараа жилийн ороо орох хугацаа хүртэл өөр бусад эр тэмээтэй адил
хэвийн байдалтай зан араншин нь дөлгөөн номхон байдаг. Буур ноос өтгөн, лагс
биетэй зэрэг зарим нэг шинжээр атан тэмээнээс ялгаран харагдана.
Бидний ажиглалтаар буурны ороо 12 дугаар сарын дунд үеэс 3 дугаар
сарын сүүлч хүртэл хугацаанд тодорхой үе шаттай 100 орчим хоног үргэлжилж
байв (2 дугаар тахирмаг). Буурны орооны үе цаг уурын нөхцөл, хүйтний эрч,
тухайн буурны тарга хүч, наснаас хамааран янз бүр байгаа нь ажиглагдлаа.
Тухайлбал, тарга хүч сайтай, нас бие гүйцсэн буурны ороо эрт орж, орой гардаг
байна. Өөрөөр хэлбэл хэдий чинээ эрт хүйтэрч, хэдий чинээ орой дулаарна яг
тэр хугацаагаар буурны ороо орох, гарах хугацаа давхацдаг онцлогтой болох нь
бидний судалгаа болон олон жилийн хашир туршлагатай тэмээчдийн аман
ярианаас ажиглагдав. Түүнчлэн их хүйтэн өдөр буурны орооны шинжүүд маш
эрчимтэй тод илэрдэг бол дулаахан, нартай өдөр орооны дээрх шинжүүд сул
илэрдэг болох нь бидний ажиглалтаас харагдав.
2 дугаар тахирмаг. Буурны бэлгийн идэвхжлийн үеийн хөдлөл зүй
36