Page 41 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 41

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                           4.3.   Буурны дагзны булчирхайн шүүрэл (буурны бохь)

                           Бохь  буурны  орооны  ид  үед  ялгаран  гардаг  нэгэн  төрлийн  өвөрмөц  заар
                     юм.  Энэ  нь  ялгаран  гарсан  тухайн  үедээ  шингэн  төлөвтэй  байх  ба  богино

                     хугацаанд  өтгөрөн  хатах  шинж  чанартай.  Үүнээс  гадна  будах  чанар  сайн,
                     ялгаран  гарсан  шингэнийг  марльд  шингээх,  гараа  хүргэх  төдийд  маш  тод  хар

                     өнгөөр  будагддаг.  Түүнчлэн  дээлний  хормой  дээр  дуссан  бохины  толбо
                     арилахгүй байсан тухай малчид  ярьж байв. Энэ шинж нь буурны бохины маш

                     өвөрмөц онцлог болно.

                           Манай орны хувьд хүйтний ид оргил үед буурны ороо орж, түүний дагзнаас
                     бохь  ялгаран  гарч  шилний  ноосонд  наалдаж  хөөсөрсөн  байдалтай  харагдах

                     бөгөөд  түүнийг  гараар  барьж  үзэхэд  хөлдсөн,  эсвэл  царцсан байдал  илрэхгүй
                     байв.

                           Бууртай өөр тэмээн сүрэг харах, эсвэл хөөж туух зэрэгт буур уурлан байн
                     байн  шилээ  шөргөөх  бөгөөд  энэ  үед  бохины  ялгарах  хэмжээ  эрс  нэмэгдэх

                     байдал ажиглагдаж байв. Харин буурны ороо гарах үед бохь ялгарахгүй болж

                     тэр хэсгийн ноосонд бохь барьцалдан хатсан байдаг (16 дугаар гэрэл зураг).
















                а                              б                                 в

                 16 дугаар гэрэл зураг. Буурны бохины онцлог байдал: а- орооны үед ялгарсан байдал, б- ороо гарч буй үед бохь
                 ялгарахгүй болж хатсан байдал, в-бохь ялгарч ноосонд наалдан хөөсөрхөг болсон нь
                     Мөн  эр  сувай  тэмээ  болон  өөр  буур  олж  харсан  буурны  зан  араншин  хурц
                     цочмог  болж  ойр  орчмын  бут  сондуулыг  налан  шилээрээ  үрснээс  тэнд  бохь

                     түрхэгддэг  байна.  Энэ  нь  өөрийн  эзэмшил  нутгаа  тэмдэглэж  ижил  сүргээ

                     хамгаалж  буй  амьтны  араншингийн  нэг  илрэл  гэж  үзэж  болох  юм.  Буур
                     бохиныхоо  үнэрээр  эмэгчингээ  дуудахаас  гадна  эзэмшил  нутгаа  тэмдэглэх,

                     ижил  сүргээ  хамгаалах  хэрэгсэл  болгодог  бөгөөд  бохь  нь  биологийн  онцгой

                     чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг эндээс харж болохоор байна.






                                                                 41
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46