Page 43 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 43
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
5 дугаар хүснэгт. Буурны бохины зарим ерөнхий химийн найрлага,%
№ Найрлага, n=10 M±m Limit
1 Хуурай бодис,% 96.2 ± 0.2 94.9 - 97.1
Хуурай бодис дахь хэмжээ, %
2 Нийт өөх тос,% 1.84 ± 0.13 0.93 – 2.46
3 Нийт уураг,% 11.93 ± 0.45 9.98 – 14.12
4 Үнс,% 73.2 ± 1.04 70.21 – 80.77
5 Нийт нүүрс-ус ,% 9.22 ± 0.81 6.25 – 13.59
6 Илчлэг чанар /ккал/ 107.94 ± 4.86 90.49 – 132.9
Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд нүүрс ус бага хэмжээгээр агуулагдах
ба ус татах, түүнтэй харилцан үйлчлэлцэх чадвартайн гадна тодорхой үнэр,
амттай болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Уураг бол хүнсний чухал бүрэлдэхүүн
хэсэг бөгөөд амьд биед уурагт бодис нь тэжээлийн, зөөврийн, катализийн
(фермент), зохицуулах (даавар), хамгаалах болон бусад амьдралын чухал
биологийн үүрэгтэй. Өөх тос нь амьд биемахбодын эд, эсийн найрлагын
бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоол хүнсний үндсэн шимт бодисын нэг юм. Өөх тос
амьд биед олон төрлийн үүрэг гүйцэтгэхээс гадна янз бүрийн зохицуулагч
үйлчлэлтэй бүх стероид дааврууд нь тосонцор бодис юм. Энд андроген,
эстроген, кортикостероидууд орох ба ханаагүй тосны хүчлийн уламжлал болох
простагландинууд нь даавар төст липид юм. Мөн өвөрмөц үйлчлэлтэй тосонд
уусдаг бүхий л аминдэм нь тосонцор бодисууд (изопреноидүүд, ханаагүй тосны
хүчлүүд) юм [61].
3 дугаар диаграмм зураг. Бохины нийт хуурай бодисын химийн найрлага,
тэдгээрийн эзлэх хувь
43