Page 44 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 44

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     Графикаас  харахад  нийт  хуурай  бодисын  ихэнхи  хэсгийг  (73.2%)  үнс  эзэлж

                     байгааг бохь эрдэс бодисыг ихээр агуулж байна гэж үзэж болох юм. Үнс буюу
                     эрдэс  нь  хүнсний  зайлшгүй  шаардлагатай    бүрэлдэхүүн  хэсэг  болдгийн  хувьд

                     тэжээлийн  мэдээллийн  санд  агуулагдаж  байдаг.  Хүнсний  нийт  эрдсийн
                     бүрэлдэхүүний  тооцоог  гаргахад  үнсийг  хэрэглэдэг  бөгөөд  эрдэс  бодис  нь

                     металлын исэл, фосфат, сульфат, нитрат, хлорид, хелат хэлбэрээр байдаг [6].
                           4.4.2.  Зарим органик бус химийн найрлагыг тодорхойлсон дүн

                           Эрдэс  бодис  нь  хүн,  мал,  амьтны  биемахбодод  зохих  хэмжээгээр

                     агуулагдаж, маш олон төрлийн, өөр хоорондоо харилцан холбоотой үүргүүдийг
                     гүйцэтгэнэ.  Тухайлбал:  биемахбодын  эс,  эдийн  бүрэлдэхүүнд  орно,  биеийн

                     дотоод  орчны  тэнцвэрт  байдлыг  барьж  өгнө,  эсийн  мембрант  бүрхүүлийн
                     тэнцвэрт  байдлыг  хадгалан  биохимийн  хувирлуудыг  идэвхижүүлж,  ферментэт

                     тогтолцооны уялдаа холбоог нөхцөлдүүлэн, дотоод шүүрлийн булчирхайнуудын
                     хэвийн үйл ажиллагааг хангахад тусалж улмаар ходоод гэдэсний замын бичил

                     биетнүүдийн амьдралын нөхцлийг хангахад оролцоно [60].

                           Амьд  биемахбодод  зайлшгүй  шаардлагатай  биологийн  үйлчлэл  бүхий
                     зарим үлэмж ба бичил язгуур махбодыг тодорхойлсон дүнг 7 дугаар хүснэгтэд

                     харуулав.

                                6 дугаар хүснэгт. Буурны бохинд агуулагдах үлэмж ба бичил
                                                    язгуур махбодын агуулга

                                                                         Үзүүлэлт
                     №     Төрөл, n=15
                                                    M±m                G          Cv%              Limit

                                                  Үлэмж язгуур махбод, (мг/г)
                     1    Ca (кальци)           227.68±7.99          29.88        13.12        171.3-286.2

                     2    Mg (Магни)            237.97±4.43          16.57        6.96         206.2-268.2

                     3    Na (натри)            375.2±25.3           94.62        25.22        215.7-528.4

                     4    K (кали)             2653.3±78.19          292.4        11.02       2005.5-2992.4

                                                  Бичил язгуур махбод, (мг/г)
                     5    Cu (зэс)              10.58±0.23           0.84         7.97          9.46-12.01

                     6    Zn (цайр)             40.59±0.23           0.86         2.12          38.99-41.9

                     7    Mn (мангани)          174.9±0.54           2.03         1.16         169.8-178.54

                     8    Fe (төмөр)           5957.9±10.56          39.51        0.66        5886.5-6000.2




                                                                 44
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49