Page 48 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 48
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
8 дугаар хүснэгт. Буурны бохинд агуулагдах нийт тестостероны төвшрүүлэг, нг/г
Д/д Буурны зүс M±m G Cv% Limit
1 Цагаан, n=8 1916.47±162.58 430.8 22.48 1148.2-2661.9
2 Бараан, n=8 1943.7±348.82 924.4 47.56 995.1-3358.8
3 Дундаж, n=16 1930.1±180.1 696.8 36.1 995.1-3358.8
Дээрх хүснэгтээс харахад нийт тестостероны төвшрүүлэг цагаан зүсний буурны
бохинд 1913.5±363.9нг/г, бараан зүснийхэд 1930.2±617.2нг/г, нийт дунджаар
1921.9±306.2 нг/г тус тус агуулгатай байна. Бохинд агуулагдах тус дааврын
төвшрүүлэгт буурны зүснээс хамаарсан бодитой ялгаа илрэхгүй (P<0.200) байв.
Монгол буурны бохь нь нийт тестостерон төдийгүй метилтестостероныг
агуулдаг онцлогтой байна. Эр бэлгийн даавар нь тестостерон хэлбэрээр оршдог
ба метилтестостерон хэлбэр нь хамгийн идэвхитэй үйл ажиллагаатай байдаг
[10]. Бохинд метилтестостероны төвшрүүлэг нийт тестостероныхоос өндөр
агуулгатай (P<0.001) байна.
17 дугаар гэрэл зураг.
Үснээс нь салгасан нунтаг бохь
18 дугаар гэрэл зураг.
ӨМШХ-ийн багажийн
шинжилгээний явцад
48