Page 51 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 51

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     Паркерийн агар (БПА), Бриллиант ногоон, лактоз, цөстэй агар, цустай агар зэрэг

                     сонгомол  орчингуудад  ургасан  колони  бүрээс  түрхэц  бэлтгэн  мөн  граммын
                     аргаар будаад микроскопоор харж, нянгийн морфологийг судлан түүний төрлийг

                     тодорхойлохыг оролдов.
                     a.Эндо агарт нянг өсгөвөрлөсөн нь. Уг тэжээлт орчин гэдэсний бүлгийн нянгуудыг

                     сонгомлоор  өсгөвөрлөдөг  бөгөөд  колони  ургалт  өгөөгүй.  Иймээс  гэдэсний
                     бүлгийн нянгаар бохирдоогүй байна гэж үзэж болно (23 дугаар гэрэл зураг).

                     б. Ксилоз лизин диоксилат агар дээр нянг өсгөвөрлөсөн нь.  Энэ тэжээлт орчин нь

                     мөн гэдэсний эмгэг төрүүлэгчид, ялангуяа  Shigella –ийн зүйлүүдийг ялгаварлан
                     тодорхойлдог  бөгөөд  тус  орчинд  нян  өсгөвөрлөгдөөгүй  нь  тухайн  нянгаар

                     бохирдоогүйг харуулна (24 дүгээр гэрэл зураг).
                     в.  Бейрд  Паркерийн  агар  дээр  ургасан  колони.  Энэ  сонгомол  тэжээлт  орчны

                     найрлага  дахь  глицерин  болон  литихлорид  нь  S.aureus-аас  бусад  бичил
                     биетнүүдийг  саатуулж,  натрит  пируватын  нөлөөгөөр  стафилококкууд  ялангуяа

                     S.aureus  –ийн  өсөлтийг  идэвхижүүлж  өндөгний  шар  уургийг  цайруулдаг.

                     Түүнчлэн  теллуриттэй  нэмэлт  нь    S.aureus  –ийн  колонуудыг  хар  өнгөтэй
                     болгосон байна. Колонууд нь хар өнгөтэй, гялалзсан, товгор, тунгалаг хүрээтэй

                     байгааг S.aureus –ийн ердийн колони гэж үзэж болно (25 дугаар гэрэл зураг).

                     г. Бриллиант ногоон, лактоз, цөстэй агар дээр нянг өсгөвөрлөсөн нь. Энэ нь гэдэсний
                     бүлгийн нянг тоолох, ялгах, тусгаарлах орчин юм. Үүнд нян өсгөвөрлөгдөөгүйг

                     энэ бүлгийн нянгийн бохирдолгүйг илтгэн харуулж байна (26 дугаар гэрэл зураг).
                     д. Цустай агар дээр ургасан колони.  Эмгэгтөрүүлэгч, хоруу чанартай нян ялангуяа

                     коккийн  төрлийн  нянг  ялгах,  тэдгээрийн  фенотипийг  тогтоох,  цус  задлах
                     идэвхитэй  бусад  нянг  хооронд  нь  ялган  дүйхэд  хэрэглэх  бөгөөд  β  гемолизын

                     том том хүрээ үүсгэж, колоний эргэн тойрон гэрэлтэн харагдаж, колони алтлаг

                     шар  өнгөтэй  байгаа  нь  цус  задарч  цус  задлагч  нянг  агуулж  байгааг  харуулна.
                     Энэ  нь  стафилококкийн  төрлийн  нянгаар  бохирдсон  байгааг  илтгэж  байна  (27

                     дугаар гэрэл зураг).
                     Сонгомол  тэжээлт  орчингууд  дээр  ургасан  (цустай  агар,  БПА)  колонуудаас

                     түрхэц  бэлтгэн  граммын  аргаар  будаад  Model  VS  100  маркын  микроскопоор
                     дурандаж, нянгийн морфологийг судлав (28 дугаар гэрэл зураг).

                            Сонгомол  орчингуудад  ургасан  колоний  морфологи  ихэнхдээ  бөмбөлөг

                     хэлбэртэй,  грам  эерэгээр  будагдсан,  үрэнцэр,  бүрээс  үүсгээгүй,  коккууд  нь



                                                                 51
   46   47   48   49   50   51   52   53   54   55   56