Page 52 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 52
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
бөөрөнхий хэлбэрийн хоорондоо багцалж байрлан усан үзмийн багц шиг
харагдаж байлаа (3 дугаар бичил зураг).
Үстэй нь хамт авсан дээжний энгийн тэжээлт орчинд дугуй төвгөр, тэгш
ирмэгтэй, жижиг шар колони ургасан, түүнчлэн цустай агар дээр цус задалж β
гемолизын хүрээ үүсгэж, колоний эргэн тойрон гэрэлтэж, алтлаг шар өнгөтэй
колони өсгөвөрлөгдсөн, мөн БПА дээр колонууд хар өнгөтэй, гялалзсан, товгор,
тунгалаг хүрээтэй байгаагийн дээр морфологи шинжээр нь эмгэг төрүүлэгч
стафилококкийн нэг төрөл болох S.aureus нянгаар бохирдсон байж болох
үндэслэл харагдаж байна.
Стафилококк нь Microccaceae-ийн овог Staphylococcus-ийн төрөлд багтдаг.
Байгальд өргөн тархсан нян бөгөөд 3 төрөл буюу Staph.aureus (эмгэг
төрүүлэгч), Staph.epidermidis (нөхцөлт эмгэг төрүүлэгч), Staph.saprophyticus
(эмгэг төрүүлэгч биш) байна. Стафилококкууд нь агаартан, грам эерэг нянгууд
юм. Эдгээрийг сапрофит ба өвчин үүсгэгч гэж 2 хуваадаг. Өвчин үүсгэгч
стафилококк нь арьсан бүрхүүл, нүдний салст бүрхэвч, хамар амны хөндий,
малын үс, ноосонд байрлан идээт үрэвсэл үүсгэдэг. Иймээс агаар дуслын
замаар болон буурны хоорондын зодооны үед бохь уг нянгаар бохирдох үндсэн
нөхцөл бүрдсэн байж болно. Staph.aureus хатаасан, хөлдөөсөн бүтээгдэхүүнд
амьдрах чадвараараа сальмонелл, колийн бүлгээс илүү мөн үрэнцэр
үүсгэдэггүй нянгуудаас стафилококкууд нь физик, химийн хүчин зүйлд хамгийн
тэсвэртэй байдаг нь бохь тухайн нянгаар бохирдох бас нэгэн хүчин зүйл болжээ.
Шинжилгээнд хамрагдсан нийт дээжний бохийг үстэй нь хамт авсан нэг
дээжинд уг эмгэгтөрүүлэгч нян илэрсэн. Ер нь бохь малын ам, хамрын хамрын
хөндий төдийгүй түүний арьс, үс, ноос зэрэгт агуулагдаж байдаг бусад төрлийн
эмгэгтөрүүлэгч нянгаар бохирдох боломжтой байна.
Буурны бохийг ард иргэд ихэнхидээ үстэй нь хяргаж авах, марльд шингээх
зэргээр авч, төрөл бүрийн өвчинг илааршуулах зорилгоор буцалсан бүлээн
усанд бохио дүрж хар цай шиг ханд үүсгэн ууж хэрэглэдэг. Мөн хөдөө орон
нутагт тэмээчин айл өрхүүдээс хүмүүс бохийг их хэмжээгээр авч бусдад
худалдан борлуулах үйлдэл сүүлийн үед нэмэгдсээр байгаа. Ийм байдлаар
бохийг авч хэрэглэхэд эрсдэл дагуулж болохоор байгааг харуулж байна.
52