Page 50 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 50
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
Аяга бүрийн колоний тоог тоолж шингэлэлтийн зэргээр үржүүлээд, бүх
аяганы колоний нийлбэрийг аяганы тоонд хувааж, нэг дээжний нянгийн ерөнхий
тоог тогтоов. Бохины 2 төрлийн дээжний нянгийн ерөнхий тоог 9 дүгээр
хүснэгтэд харуулав.
9 дүгээр хүснэгт. Бохины 1 гр дээжинд агуулагдах нянгийн ерөнхий тоо
№ Дээжнй төрөл n Нянгийн тоо
Марльд шингээсэн
1 5 2.3 x 10
3
бохь
Үстэй нь хамт хярган
3
2 5 1.9 x 10
авсан бохь
3
3 дундаж 10 2.1 x 10
3
Марльд шингээсэн бохины 1 гр дээжинд дунджаар 2.3 x 10 , үстэй хамт авсан
3
3
бохины дээжинд дунджаар 1.9 x 10 , харин нийт дунджаар 2.1 х 10 ширхэг нян
тодорхойлогдлоо.
Дээж бүрийн нянгийн тоо тухайн буурны маллагааны нөхцөлөөс хамааран
харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл тэмээчин айл өрхүүдэд хоёр төрлийн
буур байх ба түүний нэг нь саалийн ингэ хураадаг гэрийн гаднах, нөгөө нь
нийлүүлэгт анх оруулж буй гунжин болон саадаггүй ингэ хураадаг хээрийн буур
юм. Гэрийн гаднах буурны бохь нянгаар илүү бохирдож, харин хээрийн буурных
нянгийн бохирдол харьцангуй бага байв. Гэрийн буур өдөр бүр гэрийн гадна
хотондоо хонож, байнгын маллагаатай байх бол хээрийн буур бараг бэлчээрээр
маллагаатай байна. Түүнчлэн зарим тэмээчин айл өрх таван хошуу малыг нэг
дор бөөнөөр нь зэрэг маллах тохиолдол цөөнгүй байдаг. Эдгээр нь буур бүрийн
бохь нянгаар харилцан адилгүй бохирдох, мөн гэрийн гаднах буурны бохь
нянгаар илүү бохирдох нөхцөл нь болж байна.
Бид энгийн тэжээлт орчинд ургасан колоноос сэжиг бүхий (өвчин үүсгэгч
байж болзошгүй) колонийг сонгож, уг колоноос түрхэц бэлтгэн граммын аргаар
будаад микроскопод дурандаж нянгийн морфологийг судлав. Үүнд ихэвчлэн
грам эерэг, сөрөг кокк, савханцар сапрофит нянгууд харагдаж байлаа (1 дүгээр
бичил зураг).
Нянгийн төрөл. Энгийн тэжээлт орчинд ургасан колоноос колони сонголт
0
хийн сонгомол орчинд таталт хийгээд 37 С-ийн температурын термостатад 24
цаг өсгөвөрлөв. Эндо агар, Ксилоз лизин диоксилат агар (XLD), Бейрд
50