Page 45 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 45

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                            Бохинд үлэмж язгуур махбод магни 237.97±4.43 мг/г, кальци 227.68±7.99

                     мг/г,  кали  2653.3±78.19  мг/г,  натри  375.2±25.3  мг/г,  бичил  язгуур  махбод  зэс
                     10.58±0.23  мг/г,  цайр  40.59±0.23  мг/г,  манган  174.9±0.54  мг/г,  төмөр

                     5957.9±10.56 мг/г тус тус агуулгатай байв.
                     Үүнээс үзэхэд буурны бохины найрлагад хүн болон мал, амьтны бие махбодод

                     ач  холбогдолтой  олон  төрлийн  үлэмж  ба  бичил  язгуур  махбод  агуулагддаг
                     болох нь тодорхой байна.

                           Бохины  судалгаанд  хамрагдсан  үлэмж  язгуур  махбодуудаас  кали,  бичил

                     язгуур  махбодуудаас  төмрийн  агуулга  илүү  (P<0.001)  байна.  Энэ  нь  бохины
                     найрлагын онцлогийг харуулж байгаагаас гадна түүний бие махбодод үзүүлдэг

                     өвөрмөц  үйлчилгээ,  бохь  үүсэх  үйл  ажиллагаа  болон  бохинд  агуулагдаж  буй
                     бусад бодисууд (даавар)-тай уялдаатай байж болох юм.



                           4.4.3.  Зарим органик химийн найрлагыг тодорхойлсон дүн
                           4.4.3.1. Метилтестостероны            төвшрүүлэгийг           ФХУ-ын         аргаар

                                                 тодорхойлсон дүн
                           Амьд  биеийн  дотоод  дахь  биологийн  идэвхит  нэгдлүүд  химийн  шинжийн

                     хувьд  маш  олон  төрөл  байдгийн  нэг  нь  даавар  юм.  Бидний  судалгааны  нэг
                     зорилт нь буурны бохинд төмсөгний интерстициаль (Лейдигийн) эсээс ялгарах

                     стероид  бүтэцтэй  нийт  тестостерон  ба  метилтестостероны  төвшрүүлэгийг

                     тодорхойлох билээ.
                           Бохинд  агуулагдах  метилтестостероны  төвшрүүлэгийг  ФХУ-ын  аргаар

                     буурны зүсний ялгавартайгаар тус бүр 8, нийт 16 дээжинд тодорхойлон чанарын
                     болон тоон шинжилгээг гүйцэтгэсэн болно.

                               7 дугаар хүснэгт.   Буурны бохинд агуулагдах метилтестостероны
                                                           төвшрүүлэг, нг/г
                     Д/д      Буурны зүс              M±m              G         Cv%              Limit

                     1     Цагаан, n=8          2919.94±378.8      1003.87  34.38          1478-4640

                     2     Бараан, n=8          2506.63±266.6      706.4      28.18        1396-3430
                     3     Дундаж, n=16         2713.28±223.6      865.28     31.9         1396-4640


                     Дээрх     хүснэгтээс     харахад      метилтестостероны        төвшрүүлэг       дунджаар
                     2713.28±223.6 нг/г байсан бол цагаан зүсний буурны бохинд 2919.94±378.8 нг/г,







                                                                 45
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50