Page 46 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 46

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     бараан  зүснийхэд    2506.63±266.6  нг/г  байв.  Бохинд  агуулагдах  тус  дааврын

                     төвшрүүлэгт буурны зүс бага зэрэг бодитой ялгаатай (P<0.05) байна.
                           Уламжлалт анагаах ухаанд буурны бохийг зүсээр ялгавартай хэрэглэдэг нь

                     үүнтэй  ч  холбоотой  байж  болох  юм.  Түүнчлэн  ард  иргэдээс  авсан  аман
                     асуулгаар  зарим  нэг  ардын  эмч  бохийг  буурны  зүснээс  хамааран  өөр  өөр

                     эмчилгээнд хэрэглэдэг тухай мэдээлэл бий.

                           4.4.3.2. Нийт  тестостероны  төвшрүүлэгийг  ӨМШХ-ийн  багажаар

                                                 тодорхойлсон дүн

                           Бохинд  агуулагдах  нийт  тестостероны  төвшрүүлэгийг  ӨМШХ  багаж

                     ашиглан  буурны  зүсний  ялгавартайгаар  тус  бүр  8,  нийт  16  дээжинд
                     тодорхойлон чанарын болон тоон шинжилгээг гүйцэтгэв (18 дугаар гэрэл зураг).

                           Тестостероны  аналитик  стандарт  бодисоос  арга  зүйн  дагуу  0.005,  0.01,

                     0.02  ба  0.03мг/10мл  төвшрүүлэгтэй  стандарт  уусмалуудыг  бэлтгэн  ӨМШХ
                     багажинд  оруулав.  Стандарт  уусмалын  тестостероны  баригдах  хугацаа

                     (тестостероны пик)  дунджаар 6.64±0.02 минут байв.





























                           1 дүгээр бичил зураг. ӨМШХ багажид илэрсэн тестостероны стандарт
                                                           уусмалын пик
                     Дээрх  стандарт  уусмалуудын  төвшрүүлэг  тус  бүрийн  тестостероны  пикийн

                     талбайн     хэмжээ      (mAU)-гээр     тооцоолон      тестостероны       жиших      муруй
                     (калибровка)-г байгуулав.







                                                                 46
   41   42   43   44   45   46   47   48   49   50   51