Page 49 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 49

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                           4.5.    Буурны бохины бохирдлыг судалсан нь

                           4.5.1.  Механик  бохирдол.  Бид  үстэй  нь  хамт  хярган  авсан  бохины  15

                           дээжинд гадны механик бохирдлыг тодорхойлов.
                   1 грамм үстэй дээж жигнэн авч түүнд агуулагдах хольцыг тодорхойлоход 21.67%

                   бохь,  56.85%  үс,  ноос,  21.48%  бусад  хогт  хольц  (мод,  элс)  байлаа  (19  дүгээр

                   гэрэл зураг).

                   Биелэг  байдал.  Дээр  өгүүлсэнчлэн  орсон  буурны  дагзны  булчирхайнаас  маш
                   хурц  үнэртэй  шингэн  (бохь)  ялгаран  гарна.  Уг  ялгаран  гарч  буй  бохийг  шингэн

                   төлөв  бүхий  байдлаар  нь  авах  боломжгүй  юм.  Шингэн  төлөвтэй  ялгарах  бохь

                   богино хугацаанд өтгөрөн буурны шилний үсэнд барьцалдан маш амархан хатна.
                   Лабораторийн  нөхцөлд  үснээс  нь  бохийг  салгаж,  нунтаг  бохийг  0.001  мм

                   нарийвчлалтай  шигшүүрээр  шигшиж  гадны  механик  хольцоос  ялгав.  Ингэж

                   ялгасан  бохь  нь  нунтаг  хар  кофе  мэт  харагдана.  Ийм  үедээ  бохь  тод  хар  өнгө
                   болон  өвөрмөц  хурц  үнэрээ  алдахгүй  бөгөөд  бохь  нь  ямар  ч  төрлийн  органик

                   уусгагчид  бүрэн  уусахгүй  байв.  Эдгээр  бохины  онцлог  байдлууд  ихээхэн
                   анхаарал татаж байлаа (19 дүгээр гэрэл зураг).

                           4.5.2.  Нянгийн бохирдол. Мах, сүү зэрэг ихэнхи хүнсний бүтээгдэхүүн нь

                   төрөл  бүрийн  шимт  бодисоор  баялаг  тул  бичил  биетнүүдийн  амьдрах,  өсөж

                   үржих нэн тохиромжтой орчин болдог. Иймээс зарим бичил биетэнг агуулж, харин
                   зарим  бичил  биетнээр  бохирдож  байдаг.  Тэгвэл  буурны  бохь  ч  гэсэн  дээрхийн

                   нэгэн адил элдэв төрлийн нян болон бусад зүйлээр бохирдох бүрэн боломжтой

                   юм.
                            Нянгийн  ерөнхий  тоо.  Тэжээлт  орчин  бэлтгэн  нянг  өсгөвөрлөн  колони

                     тоолох  аргаар  нянгийн  ерөнхий  тоог  арга  зүйн  дагуу  марльд  шингээсэн  бохь
                     болон үстэй нь хамт авсан  бохины  дээжинд тус тусад нь тодорхойлон гаргав

                     (20 дугаар гэрэл зураг).
                            Үстэй  нь  хамт  авсан  дээжний  дараалсан  шингэлэлт  энгийн  тэжээлт

                     орчинд  цагираган  хүрээтэй  том  дугуй  цагаан,  дунд  зэргийн  дугуй  шар,  жижиг

                     жижиг  цагаан,  шар  колониуд  ургасан  байв  (21  дүгээр  гэрэл  зураг).  Марльд
                     шингээж  авсан  бохины  дээжнээс  МПА-д  ургуулахад    дунд  зэргийн  хэмжээтэй

                     дугуй цагаан нэг төрлийн колониуд ургасан байв (22 дугаар гэрэл зураг).






                                                                 49
   44   45   46   47   48   49   50   51   52   53   54