Page 42 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 42

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                           4.4.   Буурны бохины химийн найрлагыг судалсан дүн

                           Үснээс нь салгаж, бусад хольцоос ялгасан нунтаг бохинд арга зүйн дагуу
                     лабораторийн  дараах  задлан  шинжилгээнүүдийг  хийж  химийн  найрлагыг

                     тодорхойлсон болно (17 дугаар гэрэл зураг).
                           Чийг:  Нунтаг  бохины  чийгийн  хэмжээг  105 С  –д  ууршуулан  хатааж,  жинг
                                                                            0
                     тогтмолжуулан тухайн жингүүдийн зөрүүгээр тооцов.
                                         4 дүгээр хүснэгт.  Бохины чийгийн хэмжээ, %

                                  n                    M±m                             Limit

                                 10                 1.94±0.09                         1.6-2.4



                           4.4.1.  Зарим ерөнхий химийн найрлагыг тодорхойлсон дүн
                           Амьд бие  нь  уураг,  нуклейн хүчил,  нүүрс  ус,  липид  ба  эрдэс  бодис  зэрэг

                     олон  янзын  нэгдлүүдийг  агуулж,  тэдгээрийг  задлаж,  нийлэгжүүлж  байдаг.
                     Аливаа байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өөрийн өвөрмөц онцлогтоо

                     тохирсон  өнгө,  үнэр  амттайгаас  гадна  тодорхой  химийн  бүрэлдэхүүнтэй,

                     тэжээллэг чанартай байдаг. Харин хүнсний бүтээгдэхүүний нэг онцлог нь тухайн
                     нэг  хүнсний  бүтээгдэхүүн  хүний  физиологийн  хэрэгцээг  бүрэн  хангахуйц  олон

                     төрлийн  шим  тэжээлийн  бодисыг  агуулж  чаддаггүй.  Тухайлбал  мах,  махан
                     бүтээгдэхүүн уураг, өөх тосоор, гурил, гурилан бүтээгдэхүүн уураг, нүүрс усаар

                     илүү  байдаг  онцлогтой.  Иймээс  хүн  өөрийн  хэрэгцээгээ  хангахын  тулд  төрөл
                     бүрийн  хүнсийг  зөв  хослуулан  хэрэглэх  нь  эрхтэн  тогтолцооны  хэвийн  үйл

                     ажиллагааг хангана [60].

                           Бохинд агуулагдах хуурай бодисын хэмжээг тодорхойлон түүнд агуулагдах
                     уураг,  липид,  нүүрс  усны  хэмжээг  эзлэх  хувиар  нь  тооцоолон  гаргаж  6  дугаар

                     хүснэгтэд  үр  дүнг  үзүүлэв.  1гр  нунтаг  бохь  96.2±0.2%  хуурай  бодис  агуулж

                     байгаагийн  1.84±0.13%  нийт  өөх  тос, 11.93±0.45%  нийт  уураг, 73.2±1.04%  үнс,
                     9.22±0.81%  нүүрс-ус  тус  тус  эзэлж  байна.  Илчлэгийг  тооцон  гаргахад

                     107.94±4.86  ккал  байв.  Үүнээс  үзэхэд  бохь  нь  шим  тэжээлийн  бодисуудыг
                     тодорхой хувиар агуулж байна.

                           Бие  махбодын  энерги  үүсгэгч  бодисууд  нь  амьд  биеийн  амьдралын  үйл

                     ажиллагааг  энерги  үүсгэх  замаар  хэвийн  байх  нөхцлийг  зохицуулан  удирдаж,

                     үүний зэрэгцээ бодисуудыг задалж бүр эцэст нь ус, нүүрс хүчлийн хий болгон
                     хувиргадаг [60].



                                                                 42
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47