Page 56 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 56

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”











                        3 дугаар бичил зураг.  Тэжээлт орчингууд дээр ургасан колоноос бэлтгэсэн
                        түрхэцийн бактериуд /а. МПА дээр ургасан грам эерэг, сөрөг бактериуд, б.
                                  Цустай агар болон БПА дээр ургасан колоний морфологи/






                           5. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ

                           5.1. Монгол буурны орооны үеийн зан араншингийн онцлог
                           Тэмээг  үржлийн  биологийн  хувьд  бусад  малаас  ялгах  нэг  онцлог  бол

                     буурны ороо орох физиологийн үйл ажиллагаа юм [11, 38]. Буур нь таван хошуу

                     малын бусад хээлтүүлэгчдээс орооны үеийн араншин, морфологи, физиологийн
                     хувьд  ялгарах  хэд  хэдэн  онцлог  ажиглагддаг.  Тухайлбал,  орооны  үеийн  зан

                     араншин  зэнгэрлэлт,  хээлтүүлгийн  хугацаа  өвөл  буюу  манай  орны  хувьд
                     хүйтний туйлтай давхацдаг, хээлтэгчийн байрлал хэвтээ, харайлтын үргэлжлэх

                     хугацаа  удаан  (10-12  минут),  хуухнаг  үүсэхгүй,  тээрхийн  байрлал  салтаанд,
                     цэврүү булчирхай үүсдэггүй, үрийн хэмжээ их, үрийн гадаад байдал хөөсөрхөг

                     зутанлаг  байхаас  гадна  дагзны  булчирхайнаас  бохь  ялгардаг  зэрэг  онцлогийг

                     дурьдаж болно.
                           Буур орооныхоо үед зан араншин нь нэлээд түүрэмгий догшин болж энгийн

                     номхон  байдлаас  догшин  ширүүн  болж  эрс  өөрчлөгддөг  онцлогтой  (29  дүгээр
                     гэрэл  зураг).  Бөхөт  буурны  нийлүүлгийн  үеийн  араншингийн  нийтлэг  шинжээс

                     гадна тэдгээрт хоорондоо ялгарах онцлог шинжүүд байна. Наран буурны монгол
                     буурнаас  ялгагдах  онцлог  зөөлөн  тагнайгаа  гадагш  гарган  хүрхрэх  /dulah/  үйл

                     явц  юм  [12,  19,  29,  42,  52  ]  (30  дугаар  гэрэл  зураг).  Хайс  буурны  бэлгийн

                     идэвхижлийн  зан  араншингийн  илрэл  монгол  болон  наран  буурнаас  илүү
                     эрчимтэй  байгааг  зэрлэг  амьтны  араншинтай  холбон  үзэж  болно  [22].  Мөн

                     монгол болон хайс бууранд хуухнаг нь бага зэрэг товойж харагддаг бол наран


                                                                 56
   51   52   53   54   55   56   57   58   59   60   61