Page 61 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 61
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
ходоодны бичил орчныг идэвхижүүлэх зэрэг маш олон төрлийн үүргийг
гүйцэтгэдэг байна. Тухайлбал:
Кальци ургамал, амьтны бүтцийн элемент болохоос гадна биохими,
физиологийн үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал цус бүлэгнэх, булчин
агшаах, мэдрэлийн импульсийн шилжилт, ферментийн үйлчлэл, даавар эсийн
мембраны үйл ажиллагаанд оролцоно [6]. Амьд эсэд гүйцэтгэх үүрэг нь юуны
өмнө нүүрс ус, уураг, липидтэй холбогдох чадвартай байдагт оршино [60].
Магни нь эс-хоорондын ион бөгөөд хоёр гол шалтгаанаар бие махбодод
2+
зайлшгүй шаардлагатай байдаг [6]. Mg -ийн үндсэн үүрэг нь бие махбодын
бодис солилцоог хангагч ихэнхи ферментэт урвалын үйл явцад шууд буюу дам
байдлаар оролцдог. Mg ион нь уураг, нуклейн хүчилтэй цогцолбор байдлаар
2+
эсэд агуулагдаж, эс хоорондын солилцоонд идэвхижүүлэгч болж, ферментэт
тогтолцоонд коферментийн үүрэг гүйцэтгэнэ [60].
Кали нь эсийн дотоод орчинд катион байдлаар байдаг. Кали биемахбодод
бодис солилцоо явагдаж байх үед эсийн хүчил шүлтийн тэнцвэр,осмос даралт
зэргийг тохиромжтой хэмжээнд барьж байхад оролцохын зэрэгцээ ферментийн
кофактор болж, фосфатын бүлэг, ГФА-г пировиноградын хүчилд зөөвөрлөх, мөн
эсийн дотоод солилцооны үед олон ферментийг идэвхижүүлдэг [60].
Натри амьд биеийн дотор түүний амьдралын хэвийн нөхцлийг хангахад
оролцож эсийн гаднах шингэний осмос даралт, буфер тогтолцоог тогтмол барьж
+
байдаг. Na ионы физиологийн шинж чанар нь уургийн коллойд, түүний хөөлт,
зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагаа, мэдрэл булчингийн сэрэл үүсэхэд
шууд нөлөөлнө.
Төмөр нь бие махбодод исэлдэх үйл явцад оролцоно. Мөн 70 гаруй
ферментүүдийн найрлагад оролцоно. Гемоглобин уургийн гол бүрэлдэхүүн
болдгоороо онцлог юм.
Зэс нь биед үл орлогдох бичил язгуур элемент бөгөөд цусны төлжилтөнд
шаардлагатайгаас гадна амьд биемахбодын ясны хөгжилт, хамгаалах чадвар,
өнгө зүсийн өөрчлөлт, үс, арьс, зарим уургийн найрлага, ферментийн үйл
ажиллагаанд нөлөөлнө. Зэс агуулсан ферментүүд нь бие махбодод явагдаж
байдаг исэлдэн ангижрах биоурвал тэр тусмаа эдийн амьсгалд онцгой
нөлөөтэй.
61