Page 63 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 63

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”






























                     Диаграммаас  үзэхэд  наран  буурны  цусны  ийлдсэнд  хийсэн  бусад  судлаачдын

                     үр  дүнгээс  эрс  ялгаатай  буюу  монгол  буурны  бохинд  тус  дааврын  төвшрүүлэг
                     өндөр /P >0.001/ байна. Энэ нь бохины өөрийн өвөрмөц онцлог байдлыг илтгэж

                     буй бас нэгэн үр дүн юм.

                           Монгол  буурны  бохь  нь  эр  бэлгийн  даавруудыг  (нийт  тестостерон  ба
                     метилтестостерон)  агуулж  байгаа  бөгөөд  хамгийн  идэвхитэй  үйл  ажиллагаа

                     бүхий метилтестостероны төвшрүүлэг  нийт тестостероныхоос өндөр (P<0.001)
                     байна.

                           Эр бэлгийн даавар нь тестостерон хэлбэрээр оршдог ба метилтестостерон
                     хэлбэр нь хамгийн идэвхитэй үйл ажиллагаатай байдаг [10].  Энэ хоёр даавар

                     нь  химийн  бүтэц  байгууламжаараа  хоорондоо  бага  зэрэг  ялгаатай  боловч

                     физиологийн  ач  холбогдлын  хувьд  ижил  төсөөтэй  юм.  Тестостерон  даавар
                     үржил, хөгжилд нөлөөлөхөөс гадна бие махбодын  бусад чухал биологийн үйл

                     явцад оролцоно [7, 53].
                           5.3.   Буурны бохийг анагаах ухаанд хэрэглэх боломж

                           Бэлгийн  гормон  нь  өсөн  торниж  байгаа  залуу  амьтны  тодорхой  нэг  үед
                     идэвхижин гарч ирээд нас өтлөх үеийн мөн тодорхой нэг хугацаанд идэвхи нь

                     буурч  замхарсаар  алга  болно  [55].  Иймд тестостероны  нийлэгжилтийн  түвшин

                     буурснаас  (гипогонадизм)  болж  түүний  ялгаралт  хомсдоход  уургийн  солилцоо
                     алдагдаж,  их  биеийн  булчин  хатингартах,  таргалах,  яс  сийрэгжих  эмгэгүүд

                     илэрнэ  [7,  55].  Олон  улсын  хэмжээнд  хүн,  мал  эмнэлэгт  метилтестостероныг




                                                                 63
   58   59   60   61   62   63   64   65   66   67   68