Page 64 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 64

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     эмэгтэйчүүдийн  өндгөвч,  хөхний  болон  сав,  давсагны  үрэвсэл  зэрэг  олон

                     төрлийн өвчин эмгэгийг эмчлэх, анагаах бэлдмэл болгон өргөн ашиглаж байна
                     [57, 60]. Тестостероныг түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл, хөгшрөлтийн эсрэг

                     хэрэглэхээс гадна олон янзын хүчний бэлдмэл болгон хэрэглэсээр байна [5, 57].
                     Үүнээс  үзэхэд  ардын  уламжлалт  эмчилгээнд  буурны  бохийг  хэрэглэж  ирсэн

                     явдал  нь  дээрх  судлаачдын  бичсэнтэй  дүйж  байгаа  нь  түүний  найрлага  дахь
                     даавруудын  нэр  төрөл,  төвшрүүлэгтэй  шууд  холбоотой  юм  гэсэн  дүгнэлтэд

                     хүргэж  байна.  Бидний  судалгааны  үр  дүнгээс  үзэхэд  чухамхүү  буурны  бохины

                     найрлагад  тестостерон,  метилтестостерон  даавар  өндөр  агуулгатай  илэрч
                     байгаа нь түүнийг уламжлалт эмчилгээнд хэрэглэж ирсэн ач холбогдолыг орчин

                     үеийн хүн, мал эмнэлгийн дааврын гаралтай эм бэлдмэлийн хэрэглээтэй холбон
                     шинжлэх  ухааны  үндэслэлтэй  тайлбарлахад  илүү  дөхөм  болж  байна.  Энэ  нь

                     цаашид  хоёр  бөхт  буурны  бохины  органик  болон  органик  бус  найрлагыг  улам
                     гүнзгий нарийвчлан судлахын чухалыг илтгэн харуулж байна.

                           Нэгэнт эрт үеэс уламжлалт анагаах ухаанд элдэв төрлийн өвчин эмгэгийг

                     илааршуулах зорилгоор хэрэглэж ирсэн эмт бодис болох буурны бохийг цаашид
                     нарийвчлан судлаж, түүнд агуулагдах биологийн идэвхит бодисуудыг ялган авч,

                     төрөл  бүрийн  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх,  эмчлэх  зориулалт  бүхий  эм

                     бэлдмэлийг  хүн,  мал  эмнэлгийн  эмийн  хэрэглээнд  нэвтрүүлэх  боломжийг
                     судлах шаардлага зүй ёсоор урган гарч байна.




                           ДҮГНЭЛТ
                     1. Монгол  буурны  орооны  идэвхи,  орооны  үеийн  өвөрмөц  шинж  тэмдэг,

                        тэдгээрийн  илрэл,  үргэлжлэх  хугацаа  нь  буурны  дагзны  булчирхайнаас

                        ялгарах  өвөрмөц  шүүрлийн  (бохь)  хэмжээ,    тухайн  өдөр,  сар,  улирлын    цаг
                        уурын    хүйтэн,  дулааны  байдлаас  шууд  хамааралтай  болох  нь  бидний

                        туршилт судалгаа болон  ажиглалтаар тогтоогдов.
                     2. Хялгас буюу үстэй нь хамт хайчлан авсан  1 грамм буурны бохины 60 орчим

                        хувийг  тэмээний  хялгас  буюу  үс,  20  орчим  хувийг  хогт  хольц  (элс,  өвс,
                        ургамлын навч, иш, мөчир салааны хэлтэрхий г.м), үлдсэн хувийг бохь эзэлж

                        байв.






                                                                 64
   59   60   61   62   63   64   65   66   67   68   69