Page 62 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 62

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     Цайр  амьд  бие  махбодын  биохимийн  олон  янзын  үйл  ажиллагаанд

                     оролцдогоос  гадна  тухайн  бие  махбодын  өсөлт,  хөгжилт,  нөхөн  үржихүй,
                     ясжилт, цусны төлжилт, уураг, нүүрс ус, нуклейн хүчлийн солилцоонд нөлөөлнө.

                     Тухайлбал  нуклейн  хүчлийн  солилцоонд  оролцож  бэлгийн  боловсролт,
                     өсөлтөнд  нөлөөлж  байдгийн  гадна  марганецтай  хамт  эрэгтэйчүүдийн  бэлгийн

                     булчирхайн өсөлт, бэлгийн хоёрдогч шинж тэмдэг илрэх, сперм үүсэх, бэлгийн
                     зарим дааврын идэвхи, бэлгийн үйл ажиллагааны  байдалд нөлөөлдөг өвөрмөц

                     бичил язгуур махбод юм.

                     Мангаан нь амьд биемахбодын исэлдэн-ангижрах үйл явц, эдийн амьсгал, ясны
                     хэлбэржилт,  өсөлт,  цусны  төлжилт,  үржил,  дотоод  шүүрлийн  эрхтнүүдийн  үйл

                     ажиллагаанд  маш  идэвхитэй  нөлөөлдөг.  Түүний  үйлчилгээ  нь  ясны  эдийг
                     төлжүүлж,  шүлтлэг  фосфатаза  ферментийг  идэвхижүүлж,  яс,  мөгөөрсөнд

                     хүчиллэг мукополисахаридын нийлэгжилтийг тэтгэнэ [62].
                           Эрдэс  (ялангуяа  бичил  элемент)-үүд  аминдэм,  даавар,  ферментийг

                     идэвхижүүлэх буюу найрлаганд нь оролцдог. Ийм учир эрдэс бодис дутсанаас

                     бодисын солилцоо хямрахад янз бүрийн өвчин эмгэг үүсдэг [10].
                           Нэг  бөхт  буурны  цусны  сийвэн  болон  төмсөгний  эдэд  тестостероны

                     төвшрүүлэг нийлүүлгийн бусаас нийлүүлгийн улирлын хугацаанд нэлээд өсөж,

                     сийвэнг бодвол төмсөгний эдэд их хэмжээтэй агуулагддаг аж [16].
                     Бид өөрсдийн судалгааны үр дүн болох бохинд агуулагдах нийт тестостероны

                     төвшрүүлэгийг бусад янз бүрийн судлаачдын наран буурны орооны үеийн цусны
                     ийлдэс, төмсөгний эдийнхтэй харьцуулан үзүүлэв.

                                   7 дугаар диаграмм зураг. Хоёр бөхт буурны бохинд агуулагдах
                        тестостероны төвшрүүлэгийг нэг бөхт буурны орооны үеийн цусны ийлдэс,
                                     төмсөгний эдийнхтэй харцуулсан байдал (нг/л, нг/г)


























                                                                 62
   57   58   59   60   61   62   63   64   65   66   67