Page 65 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 65
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
3. Буурны бохины ерөнхий химийн найрлагыг авч үзвэл дунджаар 96 хувийг
хуурай бодис, 2-3 хувийг чийг, харин хуурай бодисын 2 хувийг нийт өөх тос,
нийт уураг 12, үнс ба эрдэс бодис 74, нийт нүүрс ус 9 орчим хувийг тус тус
эзэлж байсан бол бохины илчлэг чанар дунджаар 110 ккал орчим байв.
4. Буурны бохинд био идэвхит элемент болох кальци, магни, натри, кали зэрэг
үлэмж язгуур махбод, зэс, цайр, мангаан, төмөр зэрэг бичил язгуур махбод
тодхойлогдсоны дээр кали, төмөр бусад элементүүдээс харьцангуй өндөр
агуулгатай илрэв.
5. Монгол буурны дагзны булчирхайнаас ялгардаг өвөрмөц өнгө, үнэр бүхий
биологийн шүүрэл (бохь)-д органик бодисын найрлагын судалгаа хийж үзэхэд
эр бэлгийн дааврууд болох тестостерон ба метилтестостерон агуулдаг
болохыг тогтоов. Буурны бохинд биологийн хамгийн өндөр идэвхи бүхий
метилтестостероны төвшрүүлэг нийт тестостероныхоос өндөр (P<0.001)
байв.
6. Буурны бохины найрлагад хүн, мал амьтны бие махбодод өндөр ач
холбогдолтой олон төрлийн үлэмж ба бичил язгуур махбод болон эр бэлгийн
даавар тестостерон, метилтестостерон гэх мэт биологийн өндөр идэвхит
бодисууд агуулагддагийг нь үндэслэж түүнийг эмт бодис хэмээн орчин үеийн
шинжлэх ухааны үүднээс тодорхойлж болох юм.
7. Буурны бохь нь төрөл бүрийн шим тэжээлийн бодисоор баялаг тул гадаад
орчноос шууд бохирдож, бичил биетэн өсөж, үржих боломжтой тул эрүүл
ахуйн хувьд эрсдэл үүсгэж болзошгүй амьтны гаралтай эмийн түүхий эд мөн
юм.
8. Ардын уламжлалт эмчилгээнд буурны бохийг хэрэглэж ирсэн ач холбогдол нь
нэг талаас түүний найрлагад тестостерон, метилтестостерон даавар болон
зарим био идэвхит үлэмж ба бичил язгуур махбод өндөр агуулгатай илэрч
байгааг, нөгөө талаас орчин үеийн хүн, мал эмнэлгийн энэ төрлийн бодисын
оролцоотой эм бэлдмэлийн хэрэглээтэй холбон үзвэл шинжлэх ухааны
үндэслэлтэй болох нь тогтоогдов.
ПРАКТИК ЗӨВЛӨМЖ
1. Нэгэнт эрт үеэс уламжлалт анагаах ухаанд элдэв төрлийн өвчин эмгэгийг
илааршуулах зорилгоор хэрэглэж ирсэн амьтны гаралтай эмт бодис болох
буурны бохийг цаашид нарийвчлан судлаж, түүнд агуулагдах биологийн
65