Page 60 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 60
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
сийвэнгийн тестостероны төвшрүүлэг бүх бэлгийн эрхтэндэх натри, кали,
кальци ба магнийн агуулгатай нэлээд хамааралтай болохыг тодорхойлжээ (Al-
Qarawi, бусад, 2000) [56]. Түүнчлэн эрдэс бодисын ионууд нь биемахбодын
дотор шингэн төлөвт байхдаа гормонуудын үйл ажиллагаа, идэвхид шууд
нөлөөлнө. Ихэвчлэн органик нэгдлүүдтэй хам нэгдлүүдийг үүсгэн түүнийгээ
тэтгэх үйлчилгээтэй байна [10].
Бохинд үлэмж ба бичил язгуур махбод (Mg, Ca, Na, K, Cu, Zn, Fe, Mn)-ууд
агуулагдаж байх бөгөөд түүний дотроос кали, төмөр зэрэг махбодууд нэлээд
өндөр агуулгатай байв.
Бид буурны бохинд агуулагдах зарим үлэмж ба бичил язгуур махбодуудын
агуулгыг наран буурны орооны үеийн цусны ийлдсэн дэх элементийн агуулга
(Zia-ur-Rahman, бусад, 2006)-тай харьцуулав.
6 дугаар диаграмм зураг. Хоёр бөхт буурны бохинд агуулагдах элементийн агуулгыг
нэг бөхт буурны орооны үеийн цусны ийлдэснийхтэй харьцуулсан нь, (мг/дл)
Дээрх диаграмаас харахад бохь нь цусны ийлдэснийхээс магни, кальци, кали,
төмрийн агуулгаар өндөр байгаа бол натри, зэс, цайрын агуулга бага байв.
Ийнхүү бохь болон ийлдсэн дэхь зарим нэг махбодуудын агуулга харилцан
адилгүй ялгаатай /P >0.001/ байгаа нь өвөрмөц онцлогтой байна.
Бие махбодод эрдэс бодисын үзүүлэх нөлөө олон янз бөгөөд бие
махбодын тулгуур эдийг бүтээх, дотоод орчин-гоместазыг тогтворжуулах, эсийн
мембраны осмос даралтыг зохицуулах, ферментийн солилцоонд нөлөөлөх
замаар дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулах, гэдэс
60