Page 57 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 57

Б.Хоролмаа                    “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
                                                                                       бохирдлын судалгаа”

                     бууранд бараг бүрэн унжиж орооны хугацаанд хуухнаг түр зуур үүсдэг онцлогтой

                     [12, 19]. Харин лама гөрөөсний төрлийн эр амьтад уг бүтэцтэй болохыг /Fowler,
                     бусад, 1998/ дурьджээ [30, 41].

                           Буурны  орооны  үед  цусанд  агуулагдах  гемоглобины  хэмжээ  багасаж,
                     цагаан  цогцсын  тоо  нэмэгддэг  /Wilson,  1984/  бөгөөд  энэхүү  үзүүлэлт  бодитой

                     ялгаатай  болохыг  тогтоожээ  [29,  44].  Энэ  нь  нийлүүлгийн  хугацаанд  буурны
                     зөвхөн араншин өөрчлөгдөөд зогсохгүй бие махбодын дотоод орчинд бас нэгэн

                     адил зохицуулалт явагддагийн илрэл гэж үзэж болох юм. Буур орооныхоо үед

                     жингийнхээ арваас хорин хувийг алдтал турдаг байна [40].
                           Орсон  буурны  дагзны  булчирхайгаас  хар  бараан  өнгийн  өвөрмөц  үнэр

                     бүхий шүүрэл ялгаран гарах энэ үзэгдэл монгол, наран болон хайс бөхт бууранд
                     ажиглагддаг [1, 11, 12, 56] боловч лама, альпака, гуанако, викунья зэрэг тэмээн

                     гөрөөсний эрд байдаггүй байна [30] (31 дүгээр гэрэл зураг).
                           A.M.  Shareha  (1998)  судалгаанаас  үзэхэд  нэг  бөхт  буурны  дагзны

                     булчирхайг  мэс  заслын  аргаар  авч  нийлүүлэгт  оруулахад  тухайн  буурны

                     бэлгийн  идэвхи  буурч,  цусны  сийвэнгийн  тестостероны  агуулга  багассан
                     үзүүлэлттэй  байжээ.  Энэ  нь  буурны  дагзны  булчирхай  нөхөн  үржихүйд  чухал

                     үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна [42].

                           Нийлүүлгийн улирлын наран буурны шилний арьсны хөлсний булчирхайн
                     бичил  бүтэц,  гисто/биохимийн  найрлагыг  нийлүүлгийн  бус  үеийнхтэй

                     харьцуулсан  судалгаанаас  үзвэл:  уг  бүтцийн  шүүрэл  ялгаруулагч  цулцангийн
                     эсийн  бүрхүүл,  сийвэн,  бөөмийн  бүтэц,  бүрэлдэхүүн  тод  ялгаран  харагдахын

                     хамт митохондри, эндоплазмын тор, гольджийн иж бүрдлийн тоо, хэмжээ хүчтэй
                     хөгжсөн,  рибосом,  гликогений  мөхлөг  олширсон  байдаг  /Rai,  1996/  [43]  нь

                     бодисын солилцоо нийлүүлгийн улиралд эрчимжсэнийг илтгэн харуулна.


















                                                                 57
   52   53   54   55   56   57   58   59   60   61   62